Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Шинэхэн гишүүд өөрсдийнхөө цалинг 30 хувиар хасна

Сангийн яамнаас боловсруулж буй төсвийн тодотголд ямар албан тушаалтны цалинг хэдэн хувиар хасч тооцож, хэдэн төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой байгааг гаргажээ. Энэ талаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат “Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Засгийн газар ойрын үед танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, харин төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар бууруулна. Үүнээс энэ онд 3 орчим тэрбум төгрөг, ирэх жилд 8 орчим тэрбум төгрөг хэмнэх тооцоо бий. Ер нь тэвчиж болох бүх зардлыг бууруулна. Тухайлбал, гар утас, тээвэр, шатахууны зардлыг бууруулж, тавилга, эд хошгил худалдаж авахгүй, урсгал засвар, зочид төлөөлөгч хүлээж авах зардлыг мөн буурууна. Гар утасны зардлаас гэхэд жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ” гэсэн мэдээлэл өглөө.
Ерөнхийлөгчийн цалин 3 сая орчим төгрөг, УИХ-ын гишүүдийнх 1 сая гаруй байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн цалингаас сая орчим нь, гишүүдийнхээс 300 мянга орчим төгрөг хасагдах нь гэсэн үг. Ирэх долоо хоногт зарлагдаж, хуралдах төлөвтэй байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Хоёр сар гаруйн хугацаанд голдуу томилгоотой холбоотой шийдвэр гаргаж байсан УИХ-ын шинэхэн гишүүд удахгүй өөрсдийнхөө цалинг хасахад товчлуур дарах нь.

0 Сэтгэгдэл