Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
”Харшилгүй-Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд 500 гаруй оюутан түр ажлын байраар хангагджээ

Сүүлийн үед хот хөдөөгүй ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс зэргээс үүдсэн харшилд “дарлуулсан” хүмүүс тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 40, Монголчуудын 25% нь ямар нэгэн харшилтай бөгөөд үүний дийлэнх хэсгийг ургамлын тоосонцорын харшилтай хүмүүс эзэлдэг аж. Улаанбаатар хотын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68,3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаантай байгаа нь эдгээр ургамлын тоосжилтыг бууруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Тиймээс Нийслэлийн хөдөлмөрийн газар 2015 оноос “Хоггүй - Харшилгүй Улаанбаатар” аяныг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уг аян энэ жил 08. 06-аас эхлэсэн бөгөөд Нийслэлийн хөдөлмөрийн газар МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хамтран хэрэгжүүлээд байна.

Аян 2016.09.01-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 500 оюутан залуус цэвэрлэгээний ажилд оролцож Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэг, ногоон байгууламжийн хог, зэрлэг ургамлыг түүж зайлуулах аж.

Цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, оюутан залуусыг хамруулж ажиллуулах зэрэг ажлыг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бол Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн тохижилтын хэлтсүүд бөөгнүүлсэн хогийг ачиж зайлуулах, залуучуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа юм байна.

Одоогоор Сэлбэ голын сав газар, - Их сургуулийн гудамж, Ялалтын талбай орчмын ногоон байгууламжууд, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын ордны урд цэцэрлэгт хүрээлэн, - Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Энэбишийн хөшөөт цэцэрлэгт хүрээлэн, Чулуун овооны уулзвараас – 5 шар хүртэл төв зам дагуу гэхчилэн 3600 гаруй га газрын хур хог болон хогийн ургамлыг цэвэрлэж 41 машин зэрлэг ургамал, хогийг зайлуулжээ.
Ийнхүү 500 гаруй оюутан түр ажлын байраар хангагдаж, амралтаа үр бүтээлтэй өнгөрөөж байна.

0 Сэтгэгдэл