Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Үзмэрч нэртэй луйврын эсрэг кампанит ажил эхлүүлжээ
Өөрсдийгөө үзмэрч, далдыг харагч гэх мэтээр нэрлэсэн хүмүүсийн тоо улс орны эдийн засгийн байдалтай шууд холбоотой гэдэг. Эдийн засаг нь доройтсон улсын иргэд ядаж л маргаашийн өдөртөө итгэлтэй байхын тулд үзмэрч, төлөгч, далдыг харагч, бөө гэх мэтээр өөрсдийгөө нэрлэсэн элдэв луйварчдад хандах нь эрс нэмэгддэг.

Газрын тосны экспортоор амь зогоодог Азербайжан нэртэй улс үүний нэг жишээ. Газрын тосны үнэ ойрын 20-30 жил байгаагүйгээр унасны улмаас энэ түүхий эдийг экспортлож гол зогоодог улсууд маш хүнд байдалд орсон. Нэрсийг нь жагсаавал ОХУ-аас эхлээд Венесуэл, Арабын Эмират, Нигер гээд нэлээд урт юм болно.
Азербайжан газрын тосны үнэ огцом унаж, доод хэмжээндээ урт хугацааны туршид байгаагаас болж санхүү, эдийн засгийн хувьд хамгийн хүнд хэцүү байгаа мужуудад үзмэрч, далдыг харагчдыг идэвхи ба үйл ажиллагаа эрс нэмэгдсэн байна. Тэдний “мэргэ”, “далдыг” зөгнөсөн байдал нь Азербайжаны дотоод аюулгүй байдалд нөлөөж болзошгүй болсон тул тус улсын тусгай албад тэдний эсрэг тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Азербайжаны Төрийн хороо буюу Тагнуулын байгууллагын шашны бүлэглэлүүдтэй харилцах хэлтсийнхэн Ужар ба Шамах мужуудын үзмэрч, далдыг харагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулсан гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү тусгай ажиллагааны явцад Ужар мужид амьдардаг Малахат Гафаров, Шамахи мужийн Исмайлова гэгч, бүс нутагтаа алдартай “үзмэрч”, “далдыг харагч” цолтонуудыг түр баривчлан байцаалт аваад цаашид ахиж элдэв янзын мэргэ, төлөг хийхгүй гэсэн ам тангараг авсан гэдгээ Азербайжаны тусгай албад мэдэгджээ.
манайд ч гэсэн шалгамаар юм. ядаж мөнгө зээлчээд өгөхгүй юм
Тэнгис кинотеатрын чанх хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
Uzuulheel bolchihldooo yum bichij baiga humuus uurinhuu tarhiarl amdirldaa
Bayanhoshuunii luivarchin Saikhnaag shalgaad uguuch ter muu luivarchin huuhniig egchteigee niilj luivar hiideg
ter tumen zov bi hund 6500.000 togrog ogch aldsan
Өөрсдийгөө үзмэрч, далдыг харагч гэх мэтээр нэрлэсэн хүмүүсийн тоо улс орны эдийн засгийн байдалтай шууд холбоотой гэдэг. Эдийн засаг нь доройтсон улсын иргэд ядаж л маргаашийн өдөртөө итгэлтэй байхын тулд үзмэрч, төлөгч, далдыг харагч, бөө гэх мэтээр өөрсдийгөө нэрлэсэн элдэв луйварчдад хандах нь эрс нэмэгддэг.

Газрын тосны экспортоор амь зогоодог Азербайжан нэртэй улс үүний нэг жишээ. Газрын тосны үнэ ойрын 20-30 жил байгаагүйгээр унасны улмаас энэ түүхий эдийг экспортлож гол зогоодог улсууд маш хүнд байдалд орсон. Нэрсийг нь жагсаавал ОХУ-аас эхлээд Венесуэл, Арабын Эмират, Нигер гээд нэлээд урт юм болно.
Азербайжан газрын тосны үнэ огцом унаж, доод хэмжээндээ урт хугацааны туршид байгаагаас болж санхүү, эдийн засгийн хувьд хамгийн хүнд хэцүү байгаа мужуудад үзмэрч, далдыг харагчдыг идэвхи ба үйл ажиллагаа эрс нэмэгдсэн байна. Тэдний “мэргэ”, “далдыг” зөгнөсөн байдал нь Азербайжаны дотоод аюулгүй байдалд нөлөөж болзошгүй болсон тул тус улсын тусгай албад тэдний эсрэг тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Азербайжаны Төрийн хороо буюу Тагнуулын байгууллагын шашны бүлэглэлүүдтэй харилцах хэлтсийнхэн Ужар ба Шамах мужуудын үзмэрч, далдыг харагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулсан гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү тусгай ажиллагааны явцад Ужар мужид амьдардаг Малахат Гафаров, Шамахи мужийн Исмайлова гэгч, бүс нутагтаа алдартай “үзмэрч”, “далдыг харагч” цолтонуудыг түр баривчлан байцаалт аваад цаашид ахиж элдэв янзын мэргэ, төлөг хийхгүй гэсэн ам тангараг авсан гэдгээ Азербайжаны тусгай албад мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
2016.08.18
2016.08.18
2016.08.18
2016.08.18
2016.08.17























