Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Монголын талхны зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтэнг МҮХАҮТ-аас шагналаа

“Талх Чихэр” ХК нь 2004 оноос Бүгд Найрамдах Чех улсын J4 фирмтэй техник, технологийн шинэчлэлийн томоохон төслүүдэд хамтран ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад анх удаа Атар, Мишээл, Ургац гэх мэт брэнд болсон талхнуудын үйлдвэрлэлийн иж бүрэн шугам, нарийн боовны үйлдвэрлэлийн иж бүрэн шугамуудыг ашиглалтанд оруулсан байдаг. Энэ нь Монголд анхны зүссэн талхыг хэрэглэгчдэд өргөн барьсан түүхтэй.

“Талх Чихэр” компани талх, нарийн боов үйлдвэрлэлийн хамгийн чухал, сүүлийн дамжлага болох жигнэлтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр олон улсад танигдсан, 22 жилийн түүхтэй “J4” компанитай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, компанийн хэмжээнд техник технологийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээс гадна талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж “J4” компанийн гадаад худалдааны төлөөлөгч Павел Полачек-ийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрэмжит шагналаар шагналаа.

Уг шагналыг хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хувь хүмүүст олгодог бөгөөд тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилготой юм.


.
танай хөх тарианы талх чинь түүхий юм уу хаашаа юм, шүдэнд шавж зууралдаад заваарсан юм аа. уг нь гайгүй л байдаг өнөөдөр яацын

“Талх Чихэр” ХК нь 2004 оноос Бүгд Найрамдах Чех улсын J4 фирмтэй техник, технологийн шинэчлэлийн томоохон төслүүдэд хамтран ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад анх удаа Атар, Мишээл, Ургац гэх мэт брэнд болсон талхнуудын үйлдвэрлэлийн иж бүрэн шугам, нарийн боовны үйлдвэрлэлийн иж бүрэн шугамуудыг ашиглалтанд оруулсан байдаг. Энэ нь Монголд анхны зүссэн талхыг хэрэглэгчдэд өргөн барьсан түүхтэй.

“Талх Чихэр” компани талх, нарийн боов үйлдвэрлэлийн хамгийн чухал, сүүлийн дамжлага болох жигнэлтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр олон улсад танигдсан, 22 жилийн түүхтэй “J4” компанитай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, компанийн хэмжээнд техник технологийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээс гадна талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж “J4” компанийн гадаад худалдааны төлөөлөгч Павел Полачек-ийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрэмжит шагналаар шагналаа.

Уг шагналыг хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хувь хүмүүст олгодог бөгөөд тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилготой юм.


.
0 Сэтгэгдэл
2016.08.24
























