Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Хэв журмын урамшилт эргүүл” ажиллуулж, “Ухаалаг цагдаа” төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын эхэнд НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй 2016 онд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгийг өөр ажилд зарцуулж, үргүй зардал гаргаж байгааг зогсоож, цаашид зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай гэлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэхэд төсөв зарцуулах саналыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар танилцууллаа.
Тухайлбал “Хэв журмын урамшилт эргүүл“ ажиллуулахад зарцуулсанаар 2500 ажлын байр шинээр бий болно. Гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс “Хэв журмын урамшилт эргүүл”-ийн хүрээнд гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг иргэдийг сонгон, сар бүр урамшуулах зарчмаар ажиллуулах санал оруулжээ. Хороогоо, оршин суугчдаа сайн мэдэх иргэн эргүүлд гарч ажилласнаар хулгай, дээрэм зэрэг нийгэмд хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг буурч, иргэдийн амьдрах аюулгүй орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
“Ухаалаг цагдаа” төслийн талаар мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. 2016, 2017 онд хоёр үе шаттай хэрэгжих төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд цагдаагийн 152 хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж байна. Үр дүнд нь цагдаагийн алба хаагчид нэгдсэн сүлжээгээр мэдээллийн сангаас сэжигтэн этгээд, тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болох юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд дээрх хоёр төсөл хөтөлбөрийг 100 хувь дэмжсэнээр ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга Ц.Сандуй “Иргэдээ тайван амгалан байлгах нь төрийн, та бидний үүрэг. “Аз жаргалтай хот” хөтөлбөрт ч энэ талаар тусгасан. Тиймээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, үр дүнд хүрэх нь чухал. Аюулгүй, айдасгүй Улаанбаатар болох зорилт тавина гэдгээ хэллээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл иргэдийнхээ төлөө ажиллана. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Төсвийн хөрөнгийг оновчтой зарцуулна” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл