Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“Дэлхийн хотуудын түншлэл” форумд аз жаргалын төвшингөөрөө дэлхийд тэргүүлдэг хотуудын удирдлагууд оролцож байна

Азийн Хөгжлийн Банкны “Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дэлхийн хотуудын түншлэл форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Форумд Канадын Калгари, Эдмонтон хотууд, Франц улсын Парис, Японы улсын Ёокохама, Вьетнам улсын Ханой зэрэг хотуудаас 20 гаруй төлөөлөл ирж оролцож байна. Тус хотууд нь хүмүүсийн амьдрахад хамгийн таатай аз жаргалтай хотуудын тоонд зүй ёсоор ордог байна. Энэ ч утгаараа манай улсын нийслэл Улаанбаатарт ирж хотуудын хоорондын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах, туршлага солилцох, нийслэл Улаанбаатар хоттой түншлэлийн харилцаа тогтоох боломж нөхцөлийн талаар танилцууллаа.
Форумд НИТХ-ын дарга Ц.Сандуй оролцож “Өнөөдрийн форумын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудлуудыг үе шаттайгаар бууруулж, арилгах асуудлуудыг хэлэлцэж байна. Форумд аз жаргалын төвшингөөрөө дэлхийд тэргүүлдэг хотуудын удирдлагууд оролцож байгаад баяртай байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 2020, 2030 он хүртлэх чиг хандлагыг одоогоос 10-аад жилийн өмнөөс эхлээд Азийн Хөгжлийн банк, Японы Жайяка хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байсан. Тухайн төсөл маань өнгөрсөн жилүүдэд шинэ шатанд гарсан байна. Энэ ажлыг бид улам өргөжүүлэн хөгжүүлж ажиллах болно. Мөн нийслэлд маань тулгамдаад байгаа ядуурал, орлогын түвшин, агаарын бохирдол, нийтийн тээвэр, ажлын байр гэх мэт өдөр тутамд тохиолдож байгаа асуудлуудаас эхлэн хүнрүүгээ хандсан бодлогыг илүү түлхүү анхаарч ажиллана” гэлээ. Форум хоёр өдөр үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл