Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ыг хэлэлцүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн холбогдох байгууллагууд, ХААИС-ын Мал эмнэлгийн сургууль, Нохой судлалын холбоо, устгалын байгууллагууд болон дүүрэг, хорооны холбогдох албан хаагч, иргэдийн төлөөлөл оролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчдоос журмын төсөлд нохой, муур бүртгэлжүүлэх үйл ажиллагааг илүү нарийвчлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх зохицуулалт оруулах, нохой, муур эзэмшигчдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх, үржүүлэхээс бусад тохиолдолд нохойг заавал үргүйжүүлж, хөнгөлсөн байх шаардлагыг тусгах саналыг тус тус өглөө. Журмын төсөлд санал авах үйл ажиллагаа www.ubservice.mn цахим хаягаар үргэлжилж байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл