Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Залуу хүн-2016” цуврал лекцийн энэ жилийн зочид хэн байх вэ?

Олон залуучуудын хүсэн хүлээдэг, сонирхолтой арга хэмжээний нэг нь “Залуу хүн” цуврал лекц. Энэ нэрийг сонсоогүй, дуулаагүй залуучууд гэж үгүй байх. Тэгвэл “Залуу Хүн-2016” цуврал лекц тун удахгүй удахгүй эхлэх гэж байгаа аж.
Харин салбар бүртээ шилдгийн шилдэг нь болж, олонд танигдсан манлайлагч залуучууд дүү нартаа өөрийн амжилтын түүхээсээ хуваалцаж, чин сэтгэлийн яриа өрнүүлдэг энэхүү лекцийн энэ жилийн зочид хэн байх вэ гэдэг нь залуучуудын анхаарлыг ихэд татаж байгаа. Тиймээс Монголын Залуучуудын холбоо залуусынхаа санал хүсэлтийг харгалзан үзэх үүднээс онлайн санал асуулга явуулж , оролцогчдыг тодруулахаар болсон байна. Залуус хэний амжилт бүтээл, туршлага, зөвлөгөөг сонсмоор байгаагаа МЗХ-ны албан ёсны фейсбүүк /https://www.facebook.com/myfederation/?fref=ts / болон твийтер /https://twitter.com/myfeder / хаягаар илгээгээрэй хэмээн зохион байгуулагчид дуулгалаа.

Эргэн сануулахад 2015 оны цуврал лекцийн зочдоор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир, Сүү ХК-ийн захирал Б.Гантулга, Мөрөөдлийн театрийн жүжигчин СТА Г.Алтаншагай, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр, Монголын бизнес хөгжлийн төвийн захирал Б.Дөлгөөн, Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан, Менежер Карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа, Мах Импэкс ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа нар тус тус оролцож байжээ.

0 Сэтгэгдэл