Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нэг компанид өдөрт хоёроос гурван шалгалт ордог болжээ

Б.МЯГМАРЖАВ
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гадаадын хөрөнгө оруулалт буурсан энэ үед хямралаас гарах гарц бол дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж дээр дооргүй л тодорхойлдог. Гэвч аж ахуйн нэгжүүдийн хувьд төрийн байгууллагын дарамт, хээл хахууль хүнд суртал, татварын орчин бизнесээ өргөжүүлэхэд чөдөр тушаа болсоор байгааг ахин дахин сануулсаар байна.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг МҮХАҮТ, АОЭНХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч өчигдөр энэ талаар ярилцаж санал солилцлоо. Аж ахуйн нэгжүүд засаг солигдохтой зэрэгцэн хяналт, шалгалт нэмэгдэж юм л бол торгоно, үйл ажиллагааг нь хаана гэх дарамт даамжирч байгааг яаралтай анхааралдаа авахыг ажлын хэсгээс хүсэв.
АОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Одоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд хүнд байна. Өдөрт хоёроос гурван байцаагч байнга орж ирж, хяналт шалгалт хийдэг болсон талаар гомдол ирдэг. Үүнийг зогсоох хэрэгтэй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй Төрийн нарийн бичгийн дарга нар томилогдохгүй удаж байгаа нь зарим хүний хувьд төрийн албанд байх хугацаагаа ашиглаад хэдэн төгрөг ольё гэсэн сэтгэлгээ бий болгож байна. Эзэнгүй төрийг ашиглагчид олширлоо гэсэн үг. Иймээс Засгийн газар бүрдтэл хяналтын байгууллагуудын шалгалтыг түр хугацаагаар зогсоож өгөөч. Төрийн хяналтын тухай хуулийг 2011 онд баталсан. Уг хуулиар төр эрсдэлд суурилж хянана. Эрсдэлээр өндөр гэсэн ангилалд багтвал төрийн байгууллага хянана. Эрсдэл бага ангилалд байгаа аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаараа зохицуулалт хийнэ гэсэн заалт бий. Гэсэн ч энэ заалтыг мөрдөхгүй өдий хүрлээ. Тухайлбал, барилгын компани дээр очоод ариун цэврийн өрөөгүй байна, хоолны газар чинь агааржуулалт муутай байна гээд торгодог. Эцэстээ аж ахуйн нэгжтэй тохиролцох, авлигын шат руугаа очдог. Ийм байдалд орсон компаниудын нэрийг олон нийтэд зарлахгүй” гэсэн юм. Харин гадаадын хөрөнгө оруулагчдын тухайд “Өнөөдөр хөрөнгө оруулахад бэлэн болсон төслүүд маань зогсонги байдалд байна. Үүнийг эрхзүйн үүднээс шийдэж өгөх хэрэгтэй. Тухайлбал, “Оюу толгой”-д дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гээд Засгийн газартай гэрээ хийсэн. Энэ онд тэрбум төгрөгийн ажил хийнэ гээд төлөвлөсөн. Гэтэл есдүгээр сар дундаа ороод байхад ажлыг нь эхлүүлэхгүй юм. Үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй. Том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн хүндрэлээс гарахаас өөр зам алга” гэсэн юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2012 онд Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт 4.4 тэрбум ам.доллар байсан бол 2015 онд тэрбум ам.доллар болж эрс буурсан. 2016 оны эхний хагасын дүнгээр хөрөнгө оруулалтын хэмжээ 36 сая ам.доллар байгаа нь 2012 онтой харьцуулахад даруй 120 гаруй хувиар буурсан үзүүлэлт. Энэ нь зөвхөн дотоодын хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын тодорхойгүй байдлаас боллоо гэх нь өрөөсгөл. Гэхдээ тодорхой хэмжээгээр төрийн байгууллагуудын дарамт, шахалт хөрөнгө оруулагчдыг үргээж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байна. Статистик мэдээгээр 2013-2014 онд 12413 компани цагдаад шалгуулжээ. Мөн бизнес эрхлэгчид ч бүгд цагаан гартан байдаггүй. Төрийн байгууллагынхантай хамтарч өрсөлдөгч компаниудаа унагах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Монголын өнөөгийн нөхцөлд гадаад дотоодын бүх байгууллага айсан түгшсэн байдалд орчихлоо. Иймээс бидэнд чөлөөт зах зээлд үйл ажиллагаа явуулах бололцоо л олгох хэрэгтэй. Түүнчлэн татварын хуулийн шинэчилсэн найруулгыг аж ахуйн нэгжүүд хүлээж байна” гэв.
Ч.Эрдэнэбат: Тэгш зарчим үйлчлээсэй
Үндэсний үйлдвэрлэгчдийн нөхцөл байдал ямар байгааг Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн энэ үед үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд төрөөс үзүүлэх дарамт шахалт газар авч байна гэлээ. Тухайлбал, танай холбоонд төрийн байгууллагатай холбоотой ямар гомдол ирж байна вэ?
-Төрийн байгууллагуудын давхардсан олон ажил бий. Өнөөдөр бид бараа бүтээгдэхүүн экспортод гаргахын тулд МХЕГ-т хүсэлт тавина. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан тоот хүргүүлдэг. Ингээд байцаагч томилогдож, мэргэжлийн хяналтын газрын лабораторид дээж өгдөг. Үүний дараа байцаагчаа дагуулж очиж хариугаа авна. Мал эмнэлгийн хорио цээрийн үнэлгээ гаргуулна гэх мэт шат дараалсан олон ажил гардаг. Мөн бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд хоёр хөрш рүүгээ гаргахдаа өндөр татвар төлдөг. Түүнчлэн дотооддоо борлуулахдаа ч хүн амын орлогын татвар, аюулгүй байдлын зардал гэх мэт олон татвар төлдөг. Хэдийгээр дотоодын зах зээл дээр бүтээгдэхүүн борлуулж байгаа ч ижил төстэй импортын бараа бүтээгдэхүүний хурдыг гүйцэхгүй байна.
-Тэгэхээр импортын бүтээгдэхүүнд хяналт тавих хэрэгтэй гээд байна уу?
-Тийм ээ. Дотоодын аж ахуйн нэгжүүд чадан ядан үйл ажиллагаа явуулж ажилчдаа цалинтай байлгах гэж хичээдэг. Төр ийм үед татваргүй орж ирж байгаа, хуурамч, үнэ хямд бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгах хэрэгтэй. Эрээнээс 69 машинаар татваргүй орж ирж байгаа бараа нь бидний ажлыг үнэгүйдүүлж, зах зээлгүй болгосоор байна.
-Гэтэл дотооддын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй. Өнөөдрийн нөхцөлд үнэтэй бараа авах боломж тааруу байгаа нь бодит үнэн. Жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний татвар нэмнэ гэхээр иргэдийн нуруун дээрх ачаа л хүндэрнэ?
-Манайх дотоодын зах зээлээ хамгаалах хууль байхгүй учир импортоор орж ирж байгаа хуурамч бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чаддаггүй. Нэг талдаа гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн дараах хяналтын газруудаа сайн ажиллуулах хэрэгтэй. Засгийн газрын тогтоолоор 2016 оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд 270 мянган ширхэг адууны арьсыг түүхийгээр экспортолсон. Өнөөдрийг хүртэл үүнийг экспортолсон аж ахуйн нэгжүүд малын гаралтай түүхий эд худалдан авсны татвар төлөөгүй. Гэтэл худалдаж авч эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа бид татвар төлдөг. Тиймээс бизнест шударга зарчим л үйлчлээсэй. Эдгээр асуудлыг цэгцлэх юм бол бид эдийн засгийн хямралаас гарах боломж бий.
Шагналт: Төрийн байгуууллагууд чирэгдэл ихтэй байна
Дээрх асуудалтай холбогдуулан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын нарийн бичгийн дарга Шагналтаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын хууль эрхзүйн орчин хэр таатай байна вэ?
-Монгол оронд шийдэх хэрэгтэй олон асуудал бий. Нэгэнт хөрөнгө оруулсан хүнд хандлага чухал. Хөрөнгө оруулагчдыг татахдаа эерэг хандлагатай байхгүй бол бусад хөрөнгө оруулагч нарт таагүй мэдээлэл өгдөг. Иймээс нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдын ажиллах орчныг нь сайн болгох хэрэгтэй.
-Төрийн байгууллага гадаадын хөрөнгө оруулагч нарт хэрхэн ханддаг вэ. Тухайлбал, таны бодлоор ямар асуудлыг хэрхэн шийдэх ёстой хэмээн харж байгаа вэ?
-Хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулахдаа гадаадын компани, дотоодын компани гээд хэт зааг тогтоодог. Энэ нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг юм. Өөрийн жишээн дээр ярихад би хэдэн жилийн өмнө “Далай ээж” захаас хүнс аваад явж байхдаа нэг залууг машинаараа шүргэсэн гээд цагдаад дуудагдсан. Цагдаагийн байгууллага намайг хохирогчоос гомдолгүй гэсэн бичиг авч ир гэхээр уулзаж ярилцаад тэр бичгээ аваад очтол “хууль бус үйлдэл яагаад хийж байгаа юм бэ таныг торгоно” гэсэн. Энэ мэт төрийн байгууллага нь янз бүрийн зүйл хэлээд нааш цааш олон явуулдаг. Чирэгдэл ихтэй. Нэг ажил амжуулахын тулд бүтэн өдөр зарцуулдаг. Ажил ихтэй, цаг үнэтэй энэ үед нэг ажлаа түргэн л хийдэг баймаар байна. Заавал төрийн байгууллага дээр очоод ажлаа алдаад байлгүй цахимаар ажлаа явуулж болно шүү дээ.

0 Сэтгэгдэл