Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-ны хуралд уриалга хүргүүлэв
АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос тус намын ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцон дээрх уриалгыг гаргасан байна. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар уриалгын талаар танилцуулахдаа "АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс байхгүй болсон. Ийм учраас АН-ыг шинэчлэх ёстой гэдэг зарчмын үүднээс АН-ын үүсгэн байгуулагчид анхдугаар зөвлөгөөнөө хийсэн юм. Зөвлөгөөнд оролцогчид АН-ын эв нэгдэл, фракцгүй нам болох ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Бид АН-ын Хяналтын ерөнхий хороо, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нарт уриалга хүргүүлэхээр болсон” гэлээ.
Уриалгад "Ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдах АН-ын Их хурлыг “Онц их хурал” гэж зарлан хуралдуулах, Онц их хуралд бэлдэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос 3-5 хүн томилж оролцуулах, АН-ын Их хурлын бүрэлдэхүүний 30 хувьд нь намын болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй АН-ын үүсгэн байгуулагчдын төлөөллөөс оруулж өгөх, АН-ын үүсгэн байгуулагдын холбоог дүрмийн байгууллага болгож өгөх" гэсэн хүсэлтийг тусгажээ.
АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос тус намын ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцон дээрх уриалгыг гаргасан байна. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар уриалгын талаар танилцуулахдаа "АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс байхгүй болсон. Ийм учраас АН-ыг шинэчлэх ёстой гэдэг зарчмын үүднээс АН-ын үүсгэн байгуулагчид анхдугаар зөвлөгөөнөө хийсэн юм. Зөвлөгөөнд оролцогчид АН-ын эв нэгдэл, фракцгүй нам болох ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Бид АН-ын Хяналтын ерөнхий хороо, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нарт уриалга хүргүүлэхээр болсон” гэлээ.
Уриалгад "Ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдах АН-ын Их хурлыг “Онц их хурал” гэж зарлан хуралдуулах, Онц их хуралд бэлдэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос 3-5 хүн томилж оролцуулах, АН-ын Их хурлын бүрэлдэхүүний 30 хувьд нь намын болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй АН-ын үүсгэн байгуулагчдын төлөөллөөс оруулж өгөх, АН-ын үүсгэн байгуулагдын холбоог дүрмийн байгууллага болгож өгөх" гэсэн хүсэлтийг тусгажээ.
0 Сэтгэгдэл
























