Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Сноуден нөүтбүүк, компьютерийнхээ камерыг битүүлж байхыг зөвлөжээ
Б.БАДРАЛ
Эдвард Сноуденийг Америкийн Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлаг гэх мэт дэлхийн хамгийн нууцлаг бөгөөд хүчирхэг байгууллагууд интернэт, гар утсаар нь америкчуудыг төдийгүй дэлхий даяар Ерөнхийлөгчөөс эхлээд цайны газрын угаагч хүртэл хүссэн хүнээ хууль бусаар тагнан мөшгиж байдгийг илчилсэн хүн гэдгээр нь бүгд мэддэг. Сноуденийг ТТГ ба ҮАБА-ийн нууц хөтөлбөрийг илчлээд зугатахад Путинээс өөр нэг ч улсын удирдагч түүнийг улсдаа орогнуулахыг зөвшөөрөөгүй юм. Тэрээр одоо ч Орост амьдарч байна. Америкчууд түүнийг нэн даруй баривчлан буцааж өгөхийг Путинээс шаардсан ч амжилтад хүрээгүй.
Сноудентэй холбоотой яриа нэг хэсэг намжих тийшээ болж байтал Оскарын шагналыг гурван удаа хүртсэн алдарт найруулагч Оливер Стоун түүний тухай уран сайхны кино авч нээлтээ хийж байгаатай холбоотойгоор дахин анхаарлын төвд орлоо. “Сноуден” киноны нээлтийг Америкийн зарим хотод хийсний дараа Стоун гол дүрийг бүтээсэн жүжигчин ба Сноуденийг өөрийг нь оролцуулсан видео хурал зохион байгуулжээ. Энэ хурлын үеэр хувийн амьдралд нь хууль бусаар нэвтрэх, нууцаар мөрдөж, ажиглахаас хэрхэн хамгаалж болох тухай Сноуденээс асуусан байна. Тэрээр хариуд нь ингэж хамгаалах тун хялбар, компьютерийнхээ камер дээр тууз наахад л хангалттай гэсэн хариу өгчээ. Мөн олон сайт, имэйл ашиглахдаа бүгдэд нь нэг адил нууц үг хэрэглэх нь буруу гэжээ. Хэрэв эдгээр имэйлийн нэгийг нь л эвдлэн нэвтэрвэл нууц үгийг нь дараа дараагийн имэйл, сайт руу нэвтрэхдээ ашиглахыг оролддог гэдгийг Сноуден анхааруулав.
Мөн ухаалаг утсаар хийж байгаа яриаг нууцаар чагнахаас хамгаалах боломжийг тухай асуухад “Одоо үнэгүй байдаг болсон утасны дуудлага кодлодог тусгай программуудыг ашиглаж болно” гэжээ. Мөн реклам сурталчилгааг блоклох, вирусын эсрэг программ заавал ашиглаж байхыг зөвлөсөн байна.
Гэхдээ энэ мэт арга нь жирийн хакеруудын дайралтаас хамгаалахад тус болж болох ч Үндэсний аюулгүй байдлын агентлаг гэх мэт төрийн албадын мөрдлөгөөс яагаад ч хамгаалж чадахгүй гэдгийг анхааруулжээ. Тэрээр “Хэрэв та ҮАБАЗ–ийн зүгээс таныг мөрдөж байгааг зогсоохыг хүсч байгаа бол улс төрийн үйл явцыг эхлүүлэх нь л өнөөдөр хийж чадах цорын ганц зүйл. Энэ үйл явц нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр та бидний сонсч байгаа зүйл биш юм шүү. Үндсэн хууль, хүний эрхийн тухай хэн ч юу ч ярихгүй байна. Тэд зүгээр л нэгнээ муулахаас цаашгүй байгаа нь яг одоо бидэнд хэрэгтэй зүйл биш гэж бодож байна” гэжээ.
Б.БАДРАЛЭдвард Сноуденийг Америкийн Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлаг гэх мэт дэлхийн хамгийн нууцлаг бөгөөд хүчирхэг байгууллагууд интернэт, гар утсаар нь америкчуудыг төдийгүй дэлхий даяар Ерөнхийлөгчөөс эхлээд цайны газрын угаагч хүртэл хүссэн хүнээ хууль бусаар тагнан мөшгиж байдгийг илчилсэн хүн гэдгээр нь бүгд мэддэг. Сноуденийг ТТГ ба ҮАБА-ийн нууц хөтөлбөрийг илчлээд зугатахад Путинээс өөр нэг ч улсын удирдагч түүнийг улсдаа орогнуулахыг зөвшөөрөөгүй юм. Тэрээр одоо ч Орост амьдарч байна. Америкчууд түүнийг нэн даруй баривчлан буцааж өгөхийг Путинээс шаардсан ч амжилтад хүрээгүй.
Сноудентэй холбоотой яриа нэг хэсэг намжих тийшээ болж байтал Оскарын шагналыг гурван удаа хүртсэн алдарт найруулагч Оливер Стоун түүний тухай уран сайхны кино авч нээлтээ хийж байгаатай холбоотойгоор дахин анхаарлын төвд орлоо. “Сноуден” киноны нээлтийг Америкийн зарим хотод хийсний дараа Стоун гол дүрийг бүтээсэн жүжигчин ба Сноуденийг өөрийг нь оролцуулсан видео хурал зохион байгуулжээ. Энэ хурлын үеэр хувийн амьдралд нь хууль бусаар нэвтрэх, нууцаар мөрдөж, ажиглахаас хэрхэн хамгаалж болох тухай Сноуденээс асуусан байна. Тэрээр хариуд нь ингэж хамгаалах тун хялбар, компьютерийнхээ камер дээр тууз наахад л хангалттай гэсэн хариу өгчээ. Мөн олон сайт, имэйл ашиглахдаа бүгдэд нь нэг адил нууц үг хэрэглэх нь буруу гэжээ. Хэрэв эдгээр имэйлийн нэгийг нь л эвдлэн нэвтэрвэл нууц үгийг нь дараа дараагийн имэйл, сайт руу нэвтрэхдээ ашиглахыг оролддог гэдгийг Сноуден анхааруулав.
Мөн ухаалаг утсаар хийж байгаа яриаг нууцаар чагнахаас хамгаалах боломжийг тухай асуухад “Одоо үнэгүй байдаг болсон утасны дуудлага кодлодог тусгай программуудыг ашиглаж болно” гэжээ. Мөн реклам сурталчилгааг блоклох, вирусын эсрэг программ заавал ашиглаж байхыг зөвлөсөн байна.
Гэхдээ энэ мэт арга нь жирийн хакеруудын дайралтаас хамгаалахад тус болж болох ч Үндэсний аюулгүй байдлын агентлаг гэх мэт төрийн албадын мөрдлөгөөс яагаад ч хамгаалж чадахгүй гэдгийг анхааруулжээ. Тэрээр “Хэрэв та ҮАБАЗ–ийн зүгээс таныг мөрдөж байгааг зогсоохыг хүсч байгаа бол улс төрийн үйл явцыг эхлүүлэх нь л өнөөдөр хийж чадах цорын ганц зүйл. Энэ үйл явц нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр та бидний сонсч байгаа зүйл биш юм шүү. Үндсэн хууль, хүний эрхийн тухай хэн ч юу ч ярихгүй байна. Тэд зүгээр л нэгнээ муулахаас цаашгүй байгаа нь яг одоо бидэнд хэрэгтэй зүйл биш гэж бодож байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
zzz
Ochigdor germanii tv-eer Oliver stown yarilzlaga ogch baisan kino hiihed ni amerik ih saad hiih gej oroldson , ihenh hesgiig germand hiisen baina lee, holywood horongo gargahaas tatgalzsan,,,germand amerik daramt uzyylsen kino-nii zurag tend avhuulsan geed ih um yarj bna lee,,,Snowdeniig suut hyn gej baina lee, amia zolioslon hyn torolhtonii nydiig neesen gej,,,,
2016.09.16























