Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд 15 мянга 209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ
Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, нэгтгэжээ. Энэ удаагийн сонгуульд 7006 мандатад 15 мянга 209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй суманд нийтдээ 1792 тойрогт сонгуулийн санал хураалт явуулахаар хуваагдсан юм. Олон сумтай Төв 1107, Хөвсгөл аймагт 1100 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Зарим дүүрэг, сумдад нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэх асуудалд цөөнгүй маргаан гарч байсан.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн хуульд заасны дагуу санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-29-ний хооронд олгоно. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нээс эхэлж, 17-ны өдрөөр дуусна. Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох ажил өчигдрөөс эхэлж байгаа юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ долоо хоногийн сүүлчээр хүргүүлнэ.
Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнгөрсөн долоо хоногт дуусч, нэгтгэжээ. Энэ удаагийн сонгуульд 7006 мандатад 15 мянга 209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй суманд нийтдээ 1792 тойрогт сонгуулийн санал хураалт явуулахаар хуваагдсан юм. Олон сумтай Төв 1107, Хөвсгөл аймагт 1100 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Зарим дүүрэг, сумдад нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэх асуудалд цөөнгүй маргаан гарч байсан. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн хуульд заасны дагуу санал хураалт явуулах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 27-29-ний хооронд олгоно. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-нээс эхэлж, 17-ны өдрөөр дуусна. Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох ажил өчигдрөөс эхэлж байгаа юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ долоо хоногийн сүүлчээр хүргүүлнэ.
0 Сэтгэгдэл
























