Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө
2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна. Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа гэж мэдээллээ. Энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг өгч эхлэх юм. Мөн халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл