Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Европод алдартай “ JCDECAUX”-компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
“JCDECAUX" нь монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар сурталчилгааны самбаруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн 20-30 жил арчилгаа, үйлчилгээ, аюулгүй байдлыг ханган ажилладаг туршлагатай байгууллага юм байна. Улаанбаатар хоттой 2014 оноос хамтран ажиллах гэрээ хийж хотын автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэн тохижуулж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд 143 автобусны буудал, 137 гудамжны байгууламж самбарыг барьж 6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ноён Жан Мари энэ хөрөнгө оруулалтаа цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас эхлэн зарим автобусны буудлуудад үнэгүй интернэт, автобусны чиглэл заах ухаалаг самбар байршуулж туршин үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл BRT /bus rapid transit/ хөтөлбөр дээр хамтран ажиллах санал тавьсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамтын ажиллагааны гэрээтэй байгаа танай байгууллагатай цаашдаа хамтын ажиллагаа үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын өнгө үзэмж, сайн сайхны төлөө ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. BRT төслийг үр дүнтэй богино хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж, төслийн нэгж байгуулан ажиллаж байна. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ тал дээр туршлагатай байгууллагатай хамтран ажиллах боломж гарна гэдэгт найдаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл