Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Агаарын бохирдлыг бууруулахад Швейцарын Хөгжлийн агентлаг бодит дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габрила Спирлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хэлэлцээ.
Хатагтай Габрила Спирли, Швейцарын хөгжлийн агентлаг нь нийслэлтэй хамтран төрийн захиргааны шинэчлэл, төвлөрлийг сааруулж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дурьдаад, мэргэжлийн боловсролын сургалтын шинэчлэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төсөл хөтөрбөрүүд дээр ажиллаж байгаагаа дурьдлаа. Мөн энэ хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж шинэ шатанд гаргах, хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Швейцарын Хөгжлийн агетлагийн Бээжин дэх байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой туршлага нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлоод энэ багийг Улаанбаатар хоттой хамтран ажиллаж туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхээ хэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд түүний ажил хэрэгч санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд, хамтын ажиллагаа улам илүү шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Улаанбаатар хотод гаднаа бие засах газартай сургууль, цэцэрлэг олон байгаа нь санаа зовоосон асуудлын нэг. Тиймээс ийм сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг бүрэн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэсэн юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг иргэдэд танилцуулах, үр дүнг нь хэлэлцэх томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцов.

0 Сэтгэгдэл