Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн удирдагч доктор Текла Абел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр төсөл амжилттай хэрэгжиж, нэг талаас геологи уул уурхайн хяналтыг улам сайжруулах, нөгөө талаас Монгол Улсын геологи уул уурхайг байгаль орчинд ээлтэй байдлаар зөв зохистой хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсныг онцлоод дахин хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс манай улсад 2005-2015 онд хэрэгжүүлсэн энэхүү төслийн тогтворжуулах шатны бичил төсөл үргэлжилж байгаа бөгөөд ирэх жилийн дөрөвдүгээр сард дуусах юм.
“Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн хүрээнд “Геологи уул уурхайн хяналтын мэдээллийн систем”-ийг зохион бүтээжээ. Энэхүү системийг МХЕГ, жишиг гурван аймаг болох Төв, Сэлэнгэ, Өмнөговийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн улсын байцаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм. Уурхай дээр шалгалт хийж байхдаа ч ашиглаж болох уг хяналтын мэдээллийн системийг МХЕГ-т хэрэгжиж буй шилэн хяналттай холбохоор төлөвлөж байгааг уулзалтын үеэр дуулгав.

0 Сэтгэгдэл