Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
700 сая төгрөгөөр нохой устгажээ
Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд ирэх сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр бэлтгэж байна.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, эзэнтэй нохойны албан татварыг төвлөрүүлэх, эзэнгүй нохой, муурны тоог бууруулах, устгах үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмын төсөл”-ийг өнөөдөр Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр хороодын засаг дарга нарт танилцууллаа.
Энэхүү журам нь 2002 онд баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журмын шинэ найруулга бөгөөд эзэнтэй нохой, муурыг бүртгэж, үнэмлэхжүүлэх, нохой, мууранд үржил зогсоох мэс ажилбар хийх, нохойн албан татвар ноогдуулах зэрэг шинэ заалтуудыг нэмж оруулах гэж байгаа юм.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хотод 320 мянга гаруй золбин нохой бий гэсэн судалгааг өнгөрөгч онд гаргажээ. Золбин нохой устгалын ажлыг ирэх 10 дугаар сарын 1-нээс эрчимжүүлж, оны эцэст 32 мянган нохойг нэмж устгахаар төлөвлөж байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд ирэх сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр бэлтгэж байна.“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, эзэнтэй нохойны албан татварыг төвлөрүүлэх, эзэнгүй нохой, муурны тоог бууруулах, устгах үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмын төсөл”-ийг өнөөдөр Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр хороодын засаг дарга нарт танилцууллаа.

0 Сэтгэгдэл