Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“JCI”-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг НЗДТГ хамтран зохион байгуулна

JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол энэ сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцож “JCI-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод хамтран зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“JCI Монгол байгууллага” нь 2017 онд JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. “ASPAC 2017” чуулга уулзалт нь ASEM-ын дараа орохоор томоохон уулзалт юм. Тус чуулга уулзалтад олон улсын бизнес эрхлэгч 3500-4000 орчим залуус оролцохоо мэдэгджээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, JCI бол дэлхийд манлайлж байгаа байгууллага. Залуусыг нэгтгэж чаддаг, хүч оролцоог идэвхтэй дэмжиж нийгэмд сайн сайхан руу хөтлөж чаддаг байгууллага гэдгийг уулзалтын үеэр онцлоод 2017 онд зохион байгуулах ASPAC-ийг бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрээр “Улаанбаатар хотод ASPAC буюу Ази номхон далайн улсуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь дэлхийн сонорт Млнгол, тэрдундаа Улаанбаатар хотыг таниулах нэг томоохон боломж юм. Үүгээр дамжуулан бид эдийн засагтаа томоохон хэмжээний эргэлт, сэлгэлт хийж, залуусын оролцоо, хувийн хэвшлүүдийн нийгэмд дэх оролцоог сайжруулах боломж бүрдэнэ” гэсэн юм.

0 Сэтгэгдэл