Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Зуслангийн байшин ухдаг бүлэг этгээдийг илрүүлжээ
Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл шалгалтыг 3 сарын хугацаатай зохион явуулав.
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуун мод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг шуурхай хүргэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 91 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ иргэдийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан мөрдөн шалгаж байна.
Мөн Нийслэлийн байгаль орчны газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран байгалийн голомтод болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулсан аж. Дээрх ажлын дүнд энэ зун нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр, онц, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй өнгөрчээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл шалгалтыг 3 сарын хугацаатай зохион явуулав.Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуун мод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг шуурхай хүргэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 91 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ иргэдийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан мөрдөн шалгаж байна.
Мөн Нийслэлийн байгаль орчны газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран байгалийн голомтод болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулсан аж. Дээрх ажлын дүнд энэ зун нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр, онц, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй өнгөрчээ.
0 Сэтгэгдэл
























