Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Хүн амынхаа эрүүл мэндээр Монгол улс 118 дугаарт жагсчээ

Эрүүл мэндийн The Lancet сэтгүүл дэлхийн 188 орныг хүн амын нь эрүүл мэндийн байдлаар судалж байр эзлүүлэхэд Монгол Улс Гондурас, Умард Солонгос улсуудтай хамт 118 дугаар байрт жагсан хойд хөрш ОХУ-ын өмнө орсон байна.
Судалгаанд1990-2015 оны хооронд дэлхий дахинаа гарсан өвчин, халдвар, тахал хэр түгэж тархсан, өвчлал зэргийг гол болгон 33 үзүүлэлтийг 0-100 оноогоор дүгнэж гаргасан байна.
Энд хүүхдийн болон нярай хүүхдийн эндэгдэл, зүрх судасны өвний улмаас нас барж байгаа хүний тоо,эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүн, зам тээврийн осол, амиа хорлох явдал зэргийг харгалзжээ. Мөн ХДХВ-ийн өвчлөл, сүрьеэ, халдварт шар-В, хүүхдийн биеийн жин, архи тамхины хэрэглээ зэргийг оруулсны зэрэгцээ байгаль орчны бохирдол, нийгмийн эрүүл мэнд, сувилахуйг бас харгалзсан гэнэ.
Хүн амынхаа эрүүл мэндийг хамгийн сайн хамгаалж хүмүүс нь эрүүл гэгдсэн эхний таван улсад Исланд, Сингапур, Швед, Андорра болон Их Британи орсон бол хүн амын нь эрүүл мэнд хамгийн муу орнуудад Нигер, Өмнөд Судан, Сомали, Төв Африкийн бүгд найрамдах улс орж сүүлийн байр эзэлжээ.

0 Сэтгэгдэл