Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
О.Оджаргал: Нохой устгалыг хуучин аргаар явуулж байна

Б.МЯГМАРЖАВ
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр нохой, муур устгалын талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан ёсны мэдээлэл хийлээ. Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал “Нохой, муур устгалын ажилд таван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн болон спираль тавих замаар устгалын ажлыг эхлүүлнэ гэдэг нь ташаа мэдээлэл юм. Улаанбаатар хотын ЗАА-аас хариуцан ажиллаж байгаа Хот тохижилтын газар болон төвийн зургаан дүүрэг алслагдсан гурван дүүргүүд нохой устгалыг буудах, уургалах, тор тавих зэргээр бүгд хуучин аргаараа ажиллаж байна” гэсэн юм. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд жилд хэчнээн золбин нохой устгаж байна вэ. Нохой устгалд жилд хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ?
-НИТХ-ын 2002 оны тогтоолоор тогтоосон үнэлгээ нь өнгөрсөн жил шинэчлэгдэн 12 500 төгрөг болсон. Өнгөрсөн хугацаанд 890 сая орчим төгрөгийг нохой устгалд зарцуулсан. Жилийн хугацаанд дунджаар 80-90 мянган нохойг устгадаг.
Бид ХААИС болон нийслэлд үйл ажиллагаа эрхлэж байгаа мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран судалгааны түвшинд ажиллаж байна. Одоогоор цаасан дээр буугаад ажил хэрэг болчихсон зүйл байхгүй. Иргэдэд хүрээд байгаа таван тэрбумаар нохой устгах болсон мэдээлэл нь ор үндэсгүй зүйл.
-Жилд 70-80 мянган нохой устгаж булдаг гэсэн. Тэгэхээр хөрсний бохирдол их байгаа энэ үед ингэж булах нь хэр зохистой юм бэ?
-Нийслэлд үйл ажилллагаа явуулж байгаа төвлөрсөн хогийн цэг гурав бий. Цагаан даваа, Нарангийн энгэрт аваачиж булдаг. Мөн зууханд хийж шатаадаг. Гэхдээ одоо ажилллаж байгаа зуухны хүчин чадал энэ устгаж байгаа нохойнуудыг бүхэлд нь шатааж дийлэхгүй байгаа.
-Нохойд спей тавих нь санхүүгийн хувьд болон бусад талаар ямар ач холбогдолтой юм бэ?
-Энэ бол үржлийг нь зогсоох үйл ажиллагаа юм. Одоо судалгааны шатандаа явж байгаа учир энэ нь сайн, тэр нь илүү үр дүнтэй гэж хэлэх боломжгүй.
-Золбин нохойг устгахаас гадна нохойд хазуулсан тохиолдлын дийлэнхийг нь эзэнтэй нохойд хазуулсан байдаг юм билээ. Энэ тохиолдолд эзэнд нь ямар хариуцлага тооцдог юм бэ?
-2002 онд НИТХ-аас баталсан журмаар нохой устгалын үнэ тариф болон тэжээвэр нохойг бүртгэлжүүлэх бүх үйл ажиллагаа зохицуулагддаг. Энэ журмыг шинэчлэн найруулж дахин батлуулахаар ажиллаж байна.
-Эзэнтэй айлууд нохой гөлөглөлөө гэхэд гөлгийг нь төөрүүлдэг. Иймээс тэр гөлөгнүүдийг төөрүүлж байгаа эздэд ямар хариуцлага тооцох вэ. Мөн нохой бууддаг хүмүүс нохойнуудыг үржүүлж буудсан нохойныхоо тоогоор төлбөр авдаг гэсэн?
-Мөн адил 2002 онд гарсан дээрх журмаар зохицуулдаг. Энэ журмыг 12 жил дагаж мөрдөж ирсэн. Одоо сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогоор нохой үржүүлж байгаа талаараа мэдээлэл ирээгүй байна.
-Нохойд спей тавих нь эрсдэлтэй. 12 жилийн дараа гэхэд хавдар үүсэх магадлалтай гэж малын эмч нар хэлж байсан. Энэ талаар?
- Ажлын хэсэгт Мал эмнэлгийн газар болон Зоонозын өвчин судлалын төвөөс, ХААИС-ын эрдэмтэд оролцож байгаа. Тиймээс эдийн засгийн хувьд үр ашигтай, нохойд сөрөг нөлөөгүй шийдвэр, журам гарах байх.

0 Сэтгэгдэл