Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ханиад томууны дэгдэлтээс үүдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсчээ
Ж.ЖАМУХ
Ханиад томууны дэгдэлт ихэсч, хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгджээ. Эмнэлгүүдийн ачаалал хийгээд ханиад томуу, томуу төст өвчний тархалт, дэгдэлт ямар байгааг тандахаар Баянгол дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн төвийн II тасаг, “Эмүүжин” эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн хувьд хоногт 60-80 хүүхэд хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа аж. Үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийг ангилан ялгаж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатайг нь хэвтүүлэн эмчилж байгаа хэмээн эмч, сувилагч нар хэлж байв. Ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулж хөнгөн ханиадтай хүүхдэд гэрээр эмчилгээ бичиж, зөвлөгөө өгөөд буцааж байгаа гэлээ. Эмч нарын зүгээс гэрээр эмчилгээ бичүүлсэн хүүхдүүдийг өрхийн эмнэлгийн хяналтад орж, давтан үзлэг хийлгэхийг зөвлөдөг аж. 40 гаруй ортой тус эмнэлэг зургаан хорооны 5000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ханиад томуу хүндэрсэн, давхар суулгалттай байгааг тасгийн эрхлэгч Г.Цэен ярилаа. Тэрээр “Энэ жилийн тухайд ханид томуу туссан хүүхдүүдийн дийлэнх нь бөөлжих, давхар суулгах шинж тэмдэгтэйгээр ирж байна. Жил бүр ханиадны вирусээс шалтгаалж, илрэх шинж тэмдэг, зовиур өөр өөр байдаг. Энэ жил бөөлжис, суулгалтын зовиуртай байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ шингэн зүйл сайн уулгаж, гарын ариун цэврийг сайтар сахиж чадвал ханиад томуунаас сэргийлж чадна” гэв. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эцэг эхчүүдтэй уулзахад “Хэдхэн цаг гадаа тоглож байгаад орж ирэхдээ л бөгшүүлж ханиалган оройдоо бөөлжиж, халуураад мөн давхар гүйлгээд байхаар нь эмнэлэгт ирсэн” гэх нь элбэг байв. Иргэд, эцэг эхчүүдийн ярианаас үзэхэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай өрхийн эмнэлэгт итгэх итгэл иргэдийн дунд муудсан, яаралтай дараагийн шатлалын дүүргийн эмнэлэгт хандаж ачаалал үүсгэж хамаг цагаа барж байгаа тухай учирлаж байлаа.
Түүнчлэн, хүйтний улиралд ханиад томуунаас гадна улаанбурхан өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс ирэх сараас 0-6 сартай хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийхээр болсон тухай “Эмүүжин” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрсөн онд улаанбурханы дэгдэлт их байсан. Тухайн үед 0-9 сартай хүүхдийг вакцинжуулалтад хамруулахдаа нэг тунгаар, хоёр хүртэлх насны хүүхдэд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс 0 тунгаар хийх аж. Вакцинжуулах ажил аравдугаар сарын 3-наас эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүд хамрагдах юм байна. Мөн өнгөрсөн жил вакцин хийлгээгүй оюутан залуус болоод 35-аас доош насны иргэдийг заавал хамрагдахыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байв.
Ж.ЖАМУХХаниад томууны дэгдэлт ихэсч, хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгджээ. Эмнэлгүүдийн ачаалал хийгээд ханиад томуу, томуу төст өвчний тархалт, дэгдэлт ямар байгааг тандахаар Баянгол дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн төвийн II тасаг, “Эмүүжин” эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн хувьд хоногт 60-80 хүүхэд хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа аж. Үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийг ангилан ялгаж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатайг нь хэвтүүлэн эмчилж байгаа хэмээн эмч, сувилагч нар хэлж байв. Ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулж хөнгөн ханиадтай хүүхдэд гэрээр эмчилгээ бичиж, зөвлөгөө өгөөд буцааж байгаа гэлээ. Эмч нарын зүгээс гэрээр эмчилгээ бичүүлсэн хүүхдүүдийг өрхийн эмнэлгийн хяналтад орж, давтан үзлэг хийлгэхийг зөвлөдөг аж. 40 гаруй ортой тус эмнэлэг зургаан хорооны 5000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ханиад томуу хүндэрсэн, давхар суулгалттай байгааг тасгийн эрхлэгч Г.Цэен ярилаа. Тэрээр “Энэ жилийн тухайд ханид томуу туссан хүүхдүүдийн дийлэнх нь бөөлжих, давхар суулгах шинж тэмдэгтэйгээр ирж байна. Жил бүр ханиадны вирусээс шалтгаалж, илрэх шинж тэмдэг, зовиур өөр өөр байдаг. Энэ жил бөөлжис, суулгалтын зовиуртай байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ шингэн зүйл сайн уулгаж, гарын ариун цэврийг сайтар сахиж чадвал ханиад томуунаас сэргийлж чадна” гэв. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эцэг эхчүүдтэй уулзахад “Хэдхэн цаг гадаа тоглож байгаад орж ирэхдээ л бөгшүүлж ханиалган оройдоо бөөлжиж, халуураад мөн давхар гүйлгээд байхаар нь эмнэлэгт ирсэн” гэх нь элбэг байв. Иргэд, эцэг эхчүүдийн ярианаас үзэхэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай өрхийн эмнэлэгт итгэх итгэл иргэдийн дунд муудсан, яаралтай дараагийн шатлалын дүүргийн эмнэлэгт хандаж ачаалал үүсгэж хамаг цагаа барж байгаа тухай учирлаж байлаа.
Түүнчлэн, хүйтний улиралд ханиад томуунаас гадна улаанбурхан өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс ирэх сараас 0-6 сартай хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийхээр болсон тухай “Эмүүжин” эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрсөн онд улаанбурханы дэгдэлт их байсан. Тухайн үед 0-9 сартай хүүхдийг вакцинжуулалтад хамруулахдаа нэг тунгаар, хоёр хүртэлх насны хүүхдэд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаад зургаан сартай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үүднээс 0 тунгаар хийх аж. Вакцинжуулах ажил аравдугаар сарын 3-наас эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Булган, Хөвсгөл, аймгийн хүүхдүүд хамрагдах юм байна. Мөн өнгөрсөн жил вакцин хийлгээгүй оюутан залуус болоод 35-аас доош насны иргэдийг заавал хамрагдахыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байв.
0 Сэтгэгдэл























