Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Канад Улсын авто зогсоолын менежментийн томоохон компани Улаанбаатар хоттой хамтран ажиллах санал тавилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Канад Улсын “Империал паркинг” корпорацийн захирал Лен Клаф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус компани нь Хойд Америкийн авто зогсоолын менежментийн томоохон компани бөгөөд Америк болон Канадын 100 хотод 3400 авто зогсоол ажиллуулдаг юм байна.
Ноён Лен Клаф, бид хотын болон байгууллагуудын авто зогсоолын менежмент, тээвэр, ачилт, камержуулалт, төлбөрийн системийн иж бүрэн шийдлийг боловсруулж үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн системийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын авто зогсоолуудыг сайжруулж, авто замын ачааллыг бууруулах, шийдэл олоход хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн авто зогсоолыг зөв менежментээр хийж хэрэгжүүлбэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нөлөөлөхөөс гадна дүрэм журам мөрдүүлэх, зогсоолын төлбөрөөс олсон орлогоо хотынхоо дэд бүтцийг сайжруулахад зарцуулж болохыг ч хэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Олон улсад туршлагатай, үйл ажиллагаа нь танигдсан ийм томоохон компани хотын авто зогсоолын менежментийг сайжруулж хамтран ажиллах хүсэлт тавьж байгаад баяртай байна. Улаанбаатар хотод өдөрт 40 мянга орчим автомашин шинээр нэмэгддэг. Зогсоол хангалтгүй байгаагаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Улаанбаатар хотод ил зогсоолуудаас гадна давхар зогсоолуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс олон улсад туршлагатай танай компанитай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Тус компанийн төлөөллүүд Улаанбаатар хотод авто зогсоолыг ямар хэлбэрээр хэрхэн байгуулж болох талаар бүхий л боломж нөхцөлийг судалж холбогдох албаныханд саналаа хүргүүлэхээр тохиролцлоо.

0 Сэтгэгдэл