Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Гуравдугаар эмнэлгийн урд замыг засч зогсоол байгууллаа

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 ам.метр талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч, ус ихээр тогтдог байсан. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулахаар болсон. Хуучин замыг засч ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, иж бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчилжээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, эмнэлгийн дарга эмч нар, гүйцэтгэгч байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр төвлөрөл бий болж авто замын ачаалал нэмэгдэж байна. Авто замын ачааллыг бууруулахын тулд авто зогсоолуудыг нэмж барих шаардлагатай. Энэ ажлыг санаачлан, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, болон гүйцэтгэгч компанид талархал илэрхийлье” гэв. Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн, иргэд олноор зорчдог, эвдрэл ихтэй гудамж зам, талбайг засна. Энэ ажлын эхлүүлж III эмнэлгийн урд талын замыг засварлаж ашиглалт хүлээлгэж өгч байна” гэлээ.

0 Сэтгэгдэл