Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Галын аюулаас 97 иргэнийг аварлаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 дугаар гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан 28 настай эмэгтэй, 2-4 насны хүүхдүүдэд анхны тусламж үзүүлж, ЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн 3 дугаар хороонд ЗХ-ний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны 1 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн салааны бүрэлдэхүүнийг очиход тус байрны 1 давхарт эд зүйлс шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас орчин утаажилт ихтэй байсан учраас гал сөнөөгчид шуурхай ажиллаж, 85 иргэнийг угаартахаас сэргийлэн аюулгүй газарт байрлуулж, утаанд хордсон 2 том хүн 6 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл