Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЗТХЯ болон Автобус компаниуд хар утаатай тэмцнэ

Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх газрын хамт олон 10 хоногийн турш ЗТХЯ-ны бодлогыг сурталчлах аян зохион байгуулж байна. Тэд өчигдөр ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэлийн хамт "Хараацайн жигүүр", "Тэнүүн Огоо" ХХК-иудын авто баазуудаар зочлон нийтийн тээврийн компаниудын удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чухал шийдвэрт хүрсэн байна.
Эхний ээлжид иргэдээс их хэмжээгээр ирдэг "зорчигч тээврийн автобуснууд их хэмжээний хорт утааг ялгаруулж байна" гэх гомдолд шийдвэртэй хариу өгч "Утаа" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцон нийтийн тээврийн компаниудын авто үйлчилгээ, техникийн хяналт тавьж буй инженерүүд онцгой анхааран ажиллах томоохон арга хэмжээ авч ажиллах боллоо.
Мөн автобусны жолооч нар өөрсдийн нэр, гавьяа шагнал бүхий хэвлэмэл самбарыг автобусны гадна талд цэвэр үзэмжтэй, иргэдэд харагдахуйцаар байршуулах болсон байна. Энэ нь иргэдэд ямар жолооч үйлчилж байгаа болон тухайн тээврийн хэрэгсэлтэй хариуцлага тооцуулах боломжийг иргэдэд олгох зорилготой ажээ.
Ийнхүү Зам тээврийн хөгжлийн яамны хуулиар хүлээсэн үүргийн дагуу агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

0 Сэтгэгдэл