Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан нэг бус хүнийг шүүхэд шилжүүлнэ
Б.ШИРНЭН
“Прокурорын газар энэ оны гуравдугаар улирлын байдлаар 76.774 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласан нь өмнөх оны мөн үеэс 2069 буюу 2.7 хувиар өссөн” талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл өглөө. Эдгээрээс 22.776 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 49.327 гомдол мэдээллийг хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж татгалзаж шийдвэрлэжээ. Мөн Прокурорын газрууд нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 33.530 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Хэргийн ангиллаар нь үзвэл 12.773 нь хөнгөн, 16.949 нь хүндэвтэр, 2.627 нь хүнд, 1.185 онц хүнд хэрэг байгаа аж.
Харин нийгмийн анхаарал татсан хэргүүдийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй ч прокурорын байгууллагаас:
• “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргийг АТГ-аас судалж байгаа. Одоогоор прокурорын байгууллага гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж мэдээллээ.
• Мөн Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин захирал Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьжээ.
• Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа юм байна. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй ч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дуусч, удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон байна.
• Мөн “Шинэ төмөр зам” компанитай холбоотой хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байгаагаас БНСУ-ын гурван иргэний нэгийг нь цагдан хорьжээ.
Б.ШИРНЭН“Прокурорын газар энэ оны гуравдугаар улирлын байдлаар 76.774 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласан нь өмнөх оны мөн үеэс 2069 буюу 2.7 хувиар өссөн” талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл өглөө. Эдгээрээс 22.776 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 49.327 гомдол мэдээллийг хянаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж татгалзаж шийдвэрлэжээ. Мөн Прокурорын газрууд нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 33.530 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Хэргийн ангиллаар нь үзвэл 12.773 нь хөнгөн, 16.949 нь хүндэвтэр, 2.627 нь хүнд, 1.185 онц хүнд хэрэг байгаа аж.
Харин нийгмийн анхаарал татсан хэргүүдийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй ч прокурорын байгууллагаас:
• “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргийг АТГ-аас судалж байгаа. Одоогоор прокурорын байгууллага гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж мэдээллээ.
• Мөн Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин захирал Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьжээ.
• Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа юм байна. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй ч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дуусч, удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон байна.
• Мөн “Шинэ төмөр зам” компанитай холбоотой хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байгаагаас БНСУ-ын гурван иргэний нэгийг нь цагдан хорьжээ.
0 Сэтгэгдэл
иргэн
эдгээр хүмүүсийг илчилж улсынхаа өрийг дараа, идсэн хүн яаж ч бултана.
2016.10.26
























