Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“Их хотын хямдрал- 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ

“Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм. Өнөөдөр, маргааш буюу 28, 29-ний өдрүүдэд үргэлжлэх хямдралтай худалдаанд 80 орчим аж ахуйн нэгж, иргэн оролцож байна. Иргэд ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдөр талбай дээр иргэдтэйгээ хамт нийслэлийн ойн баяраа тэмдэглэхээр 80 орчим үйлдвэрлэгч, бүтээгч иргэн, аж ахуйн нэгж цуглаж, бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалж байна. Уламжлал болсон хямдралтай энэ худалдааг нийслэлчүүд маань хүлээдэг болсон байна. Улаанбаатар хотын нийт иргэддээ 377 жилийн ойн баярын мэндийг хүргээд хямдралтай худалдаандаа өргөнөөр оролцохыг хүсье” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл