Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Долоо хоногийн эхээр цас орж, хүйтэрнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орсны улмаас орон нутгийн замын нөхцөл хүндэрч Эрдэнэт, Хөвсгөлийн чиглэлийн замыг түр хугацаагаар хаасныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Хэдийгээр замын нөхцөл байдлын талаар ард иргэдэд тогтмол анхааруулсан ч шөнө, оройн цагаар замд гарч, амь насаа эрсдэлд оруулж буйг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газраас иргэн Д нарын таван хүн “прадо” маркийн автомашинтай Дархан-Уул аймаг руу гараад сураггүй болсон дуудлагыг Онцгой байдлынхан авчээ. Энэ сарын 6-ны 00:48 цагт авсан дуудлагын дагуу Онцгой байдлын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа тухай тус газраас мэдээлсэн юм. Ирэх долоо хоногийн ихээр ч цаг агаарын байдал таагүй байх тул холын замд гарахаар зэхэж буй иргэд анхаарал болгоомжтой байхыг холбогдох газрууд сэрэмжлүүлж байгаа юм. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 11-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

0 Сэтгэгдэл