Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Төөрсөн иргэдийг эрэн хайсаар байна
Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө орон нутгийн замын осол, эндэгдлийн дуудлага олоноор ирсэн байна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар баг Хамар даваан дээр хоёр хүнтэй “X-TRAIL” авто машины кроп эвдэрлээ гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /56 настай эмэгтэй/, Г /52 настай эрэгтэй/ нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дарханд аваачсан байна. Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн “X-TRAIL” машин цасанд суусныг тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 иргэнийг хөлдөж осгох эрсдлээс аварчээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/, Т /19 настай, эмэгтэй/ нарын 5 хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техниктэйгээр эрэн хайсаар байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө орон нутгийн замын осол, эндэгдлийн дуудлага олоноор ирсэн байна.Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар баг Хамар даваан дээр хоёр хүнтэй “X-TRAIL” авто машины кроп эвдэрлээ гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /56 настай эмэгтэй/, Г /52 настай эрэгтэй/ нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дарханд аваачсан байна. Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн “X-TRAIL” машин цасанд суусныг тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 иргэнийг хөлдөж осгох эрсдлээс аварчээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/, Т /19 настай, эмэгтэй/ нарын 5 хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техниктэйгээр эрэн хайсаар байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























