Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шалгаруулна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн хууль тогтоомж , стандарт дүрэм журмуудыг шинэчлэн батлуулж хөдөлмөрлөх орчныг сайжруулах, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хувь хүний өөрийн ажил хөдөлмөртөө хандах хандлагыг өөрчилж зөв ажиллах зан үйлд төлөвшүүлэхэд чиглэсэн олон шинэлэг ажлуудыг санаачлан шат дараалан хэрэгжүүлж байна.
Аюулгүй ажиллагааны зан үйл соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх эрсдэлгүй ажлын байрыг олноор бий болгох, зорилгоор “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага ” болзолт уралдааныг 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тус уралдаанд аж ахуй нэгж байгууллагуудыг 3 түвшинд ангилан оролцуулдаг. Тодруулбал: “Жижиг” (50 хүртэл ажилтантай)“Дунд” (51-199 ажилтантай)“Том” (200-аас дээш ажилтантай) гэж хуваан ангилал тус бүрд 1,2,3 –р байруудыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналыг ХНХЯамны сайд болон ХАБЭМ Төвийн удирдлагууд гардуулдаг уламжлалтай.
Энэхүү “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага -2016” уралдааны материалыг 2016.11.15 -ны 16 цагийн дотор тус төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газарт хүлээн авч байна. Шалгуур үзүүлэлтүүд болон дэлгэрэнгүй мэдээллийг 70124949, 99838512 утсаар авна уу?
Нийт аж ахуй нэгж байгууллагуудыг уралдаанд оролцохыг урьж байна.

0 Сэтгэгдэл