Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Энэтхэгүүд Оросын “Т-90МС” 464 авахаар болсон

Б.БАДРАЛ
Энэтхэгийн батлан хамгаалах яам Оросоос хамгийн сүүлийн үеийн “Т-90МС” танк 464 ширхэгийг худалдан авах гэрээг зөвшөөрсөн тухай тус улсын мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. Шинэ танкийг Энэтхэг дэх үйлдвэр дээр оросуудын лицензийн дагуу, орос эд ангиар угсрах бөгөөд үүнд хоёр тэрбум орчим ам.доллар Орост төлнө.
Энэтхэг урьд нь ч Т-90 танкийг Оросоос худалдан авсан юм. 2001 онд “Т-90С” танк худалдан авах, Энэтхэгт үйлдвэр барих талаар Оростой тохиролцсон байдаг. Гэрээ ёсоор эхний цувралуудыг л Орост үйлдвэрлэх бөгөөд үлдсэн дийлэнх танкийг Энэтхэгийн үйлдвэрт угсрах юм. Энэ гэрээ ёсоор 2020 он гэхэд Энэтхэгийн арми нь зэвсэглэлдээ 1657 ширхэг “Т-90С” авах юм. “Т-90МС” нь өмнөх “Т-90С” загвараас олон талаар давуу. Энэ хоёр гэрээг хэрэгжиж дуусахад Энэтхэг нь зэвсэглэлдээ хамгийн олон Т-90 танктай улс болж хувирна. Оросууд өөрсдөө зэвсэглэлдээ 500 орчим Т-90 танктайгаас тэн хагас нь тусгай хадгалалтад байдаг.
Энэтхэгийн Батлан хамгаалах яам өөрийн зохион бүтээгчдийн боловсруулсан “Аржуна” танкийг ихээр худалдан авна гэж яригдаж байсан ч эцсийн дүнд Оросын танк нь илүү найдвартай, арай хөнгөн, хоёр дахин хямд байсан тул ийнхүү сонгон авсан бололтой.

0 Сэтгэгдэл