Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Дашдоржийн Батбилэг улиран сонгогдлоо

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 11:40 цагт дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарын хурлын зааланд эвлэв.
ХУД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр сонгогдсон 35 нэр дэвшигчээс 34 нь ирсэн бөгөөд 96 хувийн ирцтэйгээр хуралдаан албан ёсоор хуралдаж эхэлсэн.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6 дугаарт зүйлд заасаны дагуу сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах ёстой тул ХУД-ийн гуравдугаар тойргоос сонгогдсон нэр дэвшигч Дашдоржийн Батбилэг удирдан явууллаа.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 35 мандаттай бөгөөд үүнээс 18 нь МАН, 15 нь АН, 2 Бие даагч иргэдийн санал авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд 34 нэр дэвшигч ирснээр хуралдаан эхлэв.

ХУД-ийн анхдугаар хуралдаанаар дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргын мэдээлэл, дүүргийн ИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай Намын бүлэг байгуулсан тухай мэдээлэл, тооллогын комисс байгуулах тухай, ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх, Хурлын даргыг сонгох тухай, ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх, сонгох тухай, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудын дагуу хэлэлцэж, тогтоол батлав. Үүнд:

ХУД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас батласан тогтоолоор:
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Батбилэг улиран сонгогдлоо.
Хан-Уул дүүргийн Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшигч Цэрэнпунцагын Буяндалайн нэрийг дэвшүүлж, Нийслэлийн Засаг даргад уламжлах тогтоолын батлав.
ИТХ-ын Тэргүүлэгчдээр Д.Батбилэг, Ч.Пүрэвсүрэн, Г.Золбаяр, Б.Батзаяа, Э.Ганболор, Э.Жамсранжав, С.Сарангуа нарыг Төлөөлөгчдийн 56 хувийн саналаар сонгож батлав.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, иргэдийн төлөөлөл болсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг ийнхүү баталгаажсан байна.

ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
Mgl
14 uule huraldaad bolchdog ovoo nuhduud shuu
2016.11.14
2016.11.14