Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Сансар орчимд нийт 69 баар цэнгээний газар ажиллаж байна

Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхлээд байна. Уг шалгалтаар Монгол Улсын Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн биелэлт, хууль, тогтоомжийн хэрэгжилт бодит байдал дээр ямар түвшинд байгаатай танилцаж, хэрэгжилтийг хангуулах, зөрчилийг арилгуулах зорилготой юм. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, дүүргийн Прокурорын газар хамтарч энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонд үйл ажиллагаа эрхэлдэг баар цэнгээний газруудад нэгдсэн шалгалт хийлээ.
7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 49 ААН-ээс 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг. Мөн Сансарын үйлчилгээний төв орчимд 33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсноос хойш сансрын “Баянцээл”-ийн ойр орчимд гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдал нэмэгдсэн гэнэ. Мөн цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэргийн дуудлага эрс нэмэгдэж, өглөөний 06:00 цаг хүртэл илүү их ачаалалтай ажилладаг болжээ.
“Баянцээл”-ийн ойр орчимд Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газрууд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр байгаа талаар иргэд, оршин суугчид хэлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл