Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Д.Нацагдоржийн амьдарч байсан буурьт аялал жуулчлалын цогцолбор барина

Энэ онд Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохионо. Ойн хүрээнд ямар ажлууд хийж буй талаар зохион байгуулах комиссоос мэдээллээ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд “Их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажил бүтэн жилийн хугацаанд олон ажлууд хийж байгаа. Үүний нэг нь ШУА-иас хариуцан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-18-нд зохион байгуулах гэж байна. Хуралд Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн талаар судалгаа хийдэг Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцоно.
Мөн ОХУ, БНХАУ, БНЧУ зэрэг улсаас эрдэмтэн судлаачид оролцохоо мэдэгдсэн” гэлээ. Мөн Их зохиолчийн төрсөн нутаг болох Төв аймгийн Баяндэлгэр суманд түүний гэр музейг байгуулах, Д.Нацагдоржийн амьдарч байсан гэрийн буурийн орчимд аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна.
Анхлан 1976 онд Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний ойг тэмдэглэсэн тэр цагаас хойш 10 жил тутам түүний мэндэлсний ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм. Сүүлийн жилүүдэд Их зохиолчийн холбоотой өв соёлыг судлах, гадаадын номын сангуудаас эрж хайх ажлыг хийж байгаа аж.
Үүний үр дүнд Их зохиолч Д.Нацагдоржтой хамт 1927-1929 онд Ленинградад сурч байсан н.Өлзийбат гэж хүний хувийн цуглуулгыг олсон байна. Үүнд Д.Нацагдоржийн 1929-1930-аад онд Улаанбаатар хотод амьдарч байх үеийн урьд өмнө дэлгэгдэж байгаагүй гэрэл зургууд байсан бөгөөд эдгээрээр ирэх сард “Д.Нацагдорж гэрэл зураг, баримт” хэмээх үзэсгэлэн гаргах ажээ. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Их зохиолчийн тулгуур бүтээлүүдээр ном гаргаснаа энэ долоо хоногийн сүүлээр олон нийтийн гар дээр хүргэхэд бэлэн болжээ.

0 Сэтгэгдэл