Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
С.Зоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.БИЛГҮҮН
Прокурорын Ерөнхий газраас өчигдөр “УИХ-ын гишүүн асан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдад алагдсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ” гэж мэдээллээ.
Улс төрийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг 18 жилийн дараа шүүхийн шатанд шилжиж байгаа бөгөөд яллагдагчаар хэдэн хүн шүүгдэхийг Прокурорын газраас мэдээлсэнгүй.
Гэвч, энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, Сэлэнгэ аймгийн харьяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хоёр хүнийг яллагдагчаар татсан нь тодорхой болсон юм. Тэдэн рүү хүн амины хэргээр ял эдэлж буй Сэлэнгэ аймгийн Амгаланбаатар гэгч “С.Зоригийг хөнөөсөн биз дээ” зэргээр гар утас руу мессэж илгээж дарамталдаг байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж, энэ нь тэднийг С.Зориг агсны хэрэгт сэжиглэх шалтгаан болсон гэж тайлбарлаж байгаа юм. Амгаланбаатар гэгч нь Б.Содномдаржаагийн хамар хашааны айлд амьдардаг залуу бол Т.Чимгээгийн нөхрийн талын хамаатан гэдэг.
Б.БИЛГҮҮНПрокурорын Ерөнхий газраас өчигдөр “УИХ-ын гишүүн асан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдад алагдсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ” гэж мэдээллээ.

0 Сэтгэгдэл