Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Энэ сарыг дуустал өрхийн эмнэлгүүдээр А аминдэм олгоно
Зургаан сараас тав хүртэлх насны хүүхдэд өндөр тунт А аминдэмийг энэ сар дуустал өрхийн эрүүл мэндийн төвүүдээр олгоно. Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай А аминдэм уулгадаг бөгөөд зургаан сараас нэг ойтой хүүхдэд 100 мянган нэгж тунтай, 12-59 сартай буюу нэг наснаас дөрвөн нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 мянган нэгж тунтайг уулгадаг байна. Хүүхэд А аминдэм уух үедээ зургаан сар хүрсэн байх ёстой бөгөөд таван нас хүрсэн бол болохгүй. Өндөр тунт А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А аминдэмийг хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт аминдэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүн дэх А аминдэмийн нийлэгжилт багасдаг учир нэмэлтээр өгдөг аж. А аминдэм нь хүүхдийн өсөлт, хөгжилтийг дэмжих, харааны үйл ажиллагаанд оролцох, биеийн эсэргүүцэл сайжруулах, дархлаа дэмжих, халдварт өвчнөөс сэргийлэх нөлөөтэй байдаг. Харин А аминдэм дутагдсанаар хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьсны хэвийн байдал алдагдан хуурайшиж, нүдний эвэрлэг бүдгэрч гэмтдэг. Мөн суулгалт, амьсгалын замын өвчнүүд, улаанбурхан өвчний хүндрэл, шээсний замын үрэвсэлт өвчин болон бусад халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр болдог. Иймд зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхэдтэй айл өрхүүд харьяа хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан А аминдэмийг уулгах боломжтой.

0 Сэтгэгдэл