Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Дөрвөн аймагт чихрийн шижний өвчлөл өндөр байна
Өчигдөр дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиолоо. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ), Улсын I төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дэх хуралдааны тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байх шийд гарсан байдаг. Өдгөө дэлхий даяар чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа ба 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч, арван хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байгаа юм.
Манай орны хувьд өнгөрсөн оны эрүүл мэндийн тандалт судалгааны дүнгээр чихрийн шижин өвчин дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг эзэлж, 10 мянган хүн тутмын 63-ыг нь эзэлж байгаа нь 2014 оны мөн үеийнхээс 9.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Дээрх тоо дүнг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд 10 мянган хүн ам тутамд 61, эмэгтэйчүүдийн 66 нь байна. Харин насны бүлгээр авч үзэхэд 45-65 насныханд хамгийн өндөр буюу 10 мянган хүн тутамд 238 хүн ногдож байгаа юм. Түүнчлэн, тархац, байршлын хувьд төвийн бүсэд 10 мянган хүн тутамд 53.7 хүн буюу хамгийн өндөр тохиолдож байгаагаас хүйсийн хувьд эрчүүд 43.8, эмэгтэйчүүд 63.6 хувийг нь эзэлж байна. Төвийн бүсийн аймгаас Дархан-Уул 78.9, Сэлэнгэ 59.4, Өмнөговь 58.8, Говьсүмбэр 52.2 хувьтай байгаа аж.
Өчигдөр дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиолоо. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ), Улсын I төв эмнэлгийн Диабетийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дэх хуралдааны тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байх шийд гарсан байдаг. Өдгөө дэлхий даяар чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа ба 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч, арван хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байгаа юм. Манай орны хувьд өнгөрсөн оны эрүүл мэндийн тандалт судалгааны дүнгээр чихрийн шижин өвчин дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг эзэлж, 10 мянган хүн тутмын 63-ыг нь эзэлж байгаа нь 2014 оны мөн үеийнхээс 9.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Дээрх тоо дүнг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд 10 мянган хүн ам тутамд 61, эмэгтэйчүүдийн 66 нь байна. Харин насны бүлгээр авч үзэхэд 45-65 насныханд хамгийн өндөр буюу 10 мянган хүн тутамд 238 хүн ногдож байгаа юм. Түүнчлэн, тархац, байршлын хувьд төвийн бүсэд 10 мянган хүн тутамд 53.7 хүн буюу хамгийн өндөр тохиолдож байгаагаас хүйсийн хувьд эрчүүд 43.8, эмэгтэйчүүд 63.6 хувийг нь эзэлж байна. Төвийн бүсийн аймгаас Дархан-Уул 78.9, Сэлэнгэ 59.4, Өмнөговь 58.8, Говьсүмбэр 52.2 хувьтай байгаа аж.
0 Сэтгэгдэл
























