Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Ундрах: ХСҮТ-ийн дээвэр дээр цэцэрлэгт хүлэмж бий болгохыг зорьж байна

Ж.ЖАМУХА
БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд, оюутан залуус санаачлан Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д хэвтэн эмчлүүлэгчдэд зориулан цэцэрлэгт хүлэмж бий болгохоор “Ногоон гэр” нэртэй хандивын аян өрнүүлж эхэлжээ.
ХСҮТ-ийн дээвэр дээр бий болох эл цэцэрлэгт хүлэмж нь хорт хавдраар өвчлөгсдийг сэтгэл санаагаар дэмжих, тэдэнд зориулсан тохь тухтай, эко орчин бий болгох зорилготой ажээ.
Энэ тухай тус аяныг өрнүүлж буй залуусын төлөөлөл “Бат гэрэлт үйлс” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ундрахаас тодрууллаа.
-Өөрсдөө хүний газар, хар бор ажил хийж, сурч байгаа хэр нь эх орноо гэх сэтгэлээр аян өрнүүлж байгаа нь сайхан санагдлаа. Анх аян өрнүүлэх болсон тухайгаас яриагаа эхэлье?
-Баярлалаа. Аянд оролцож, хандив цуглуулж буй хүмүүсийн олонх нь оюутан залуус л даа.
Мэдээж өндөр хөгжилтэй оронд, тэр дундаа эрүүл мэндийн салбар нь дэлхийд танигдсан улсад ажиллаж, амьдарч буйн хувьд эх орныхоо эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмж, үйлчилгээ, хүн ардын өвчлөл, нас баралт гээд олон зүйлийг харьцуулан харж, анзаардаг юм байна. Өдгөө манай улс хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Учир мэдэх зарим нь гамшгийн хэмжээнд ч хүрсэн гэдэг. Үүнээс үүдэж л аян өрнүүлж, эрвийх дэрвийхээрээ тус болъё гэсэн хэрэг. “Ногоон гэр” аяны гол зорилго нь ХСҮТ-ийн дээвэр дээрх жижиг талбайд ногоон хүлэмж бүхий амралтын өрөө бий болгох юм. Өвчтөнүүд жилийн дөрвөн улиралд гарч салхилах боломжтой эко орчин бий болгоно гэсэн үг. Аян өрнүүлэх санаачлагыг “Донггук” их сургуулийн Эмзүйн магистрантурт сурдаг Нандинцэцэг гэх найз маань санаачилж, “Бат гэрэлт үйлс” төрийн бус байгууллага маань хэрэгжүүлж байна.
-Цэцэрлэгт хүлэмж бий болгоход багагүй хөрөнгө шаардана шүү дээ. Төсөв хөрөнгийг нь хэрхэн бүрдүүлж байна?
-Аяны хөрөнгө босгох үйл ажиллагааг Солонгост ажиллаж, сурч буй Монголын ковер дуучдын нэгдсэн тоглолтоор эхлүүлсэн. Энэ сарын 12-нд болсон “Сэтгэлийн дэм” тоглолтынхоо орлогоор хандивын аяныхаа суурь, эх үүсвэрийг бий болгосон. Цаашид Солонгост ажиллаж буй монгол иргэд, оюутан залуусаас хандив цуглуулахын зэрэгцээ Монголынхоо аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүсээс хандив цуглуулахаар төлөвлөж байна. Ер нь, Солонгост сурч, ажиллаж амьдарч буй залуус эх орныхоо хөгжил дэвшилд бага ч болов хувь нэмэр болох үүднээс нийгэм, олон нийт рүү чиглэсэн сайн үйлсийн ажил их хийдэг. Энэ удаагийн аян хүртээмжийн хувьд олон хүнд хүрч, удаан хугацаанд үр өгөөжөө өгөх үйл ажиллагаа болж буйгаараа онцлогтой. Юутай ч, эхний ээлжинд ковер дуучдын тоглолтоо амжилттай зохион байгууллаа. Солонгост өрнөж буй оюутан залуусын жагсаал, улс төрийн үйл явдлаас үүдэж төлөвлөж байснаас арай цөөн үзэгч ирсэн ч амжилттай болж өндөрлөсөн. Одоогоор тоглолтоос хэдий хэр хөрөнгө мөнгө цугласан тухай мэдээлэл надад ирээгүй байна. Ямартай ч, тоглолтын бүх орлого цэцэрлэгт хүлэмж бий болгох ажилд зориулагдана. Эхний ээлжинд тоглолтоос олсон орлогоороо шав тавих ёслол хийхээр төлөвлөсөн.
-Хавдар судлалынхан та бүхний эл санаачлагыг хэрхэн хүлээж авав. Мөн хүлэмж барих гүйцэтгэгчээр ямар компани ажиллаж байгаа вэ?
-Хавдар судлалын эмч, ажилчид, удирдлагууд үнэхээр нааштай хүлээн авсан. Өнгөрсөн жил Төмөрбаатар даргыг ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байхад албан бичиг өгч байсан юм. Улмаар хүлэмж бий болгох зай талбай гаргаж өгөхөөс аваад олон талаас дэм болж байгаа. Гүйцэтгэгч компаниар “Platinium gate signature” компанийн хамт олон ажиллаж байна. Бидний зүгээс энд цугласан хандивын хөрөнгөө нэгтгэсний дараа буюу ирэх сарын эхээр Монголд очиж гүйцэтгэгч компанийхантай зураг төслөө гаргаж, цэцэрлэгт хүлэмжээ өөр ямар үүрэг зориулалттай байх тухай ярилцах юм. Одоохондоо гаргаж өгсөн талбайдаа багтаан хар зураг гаргачихаад байна.
-Мэдээж Солонгос, Монголын эрүүл мэндийн салбарыг жишвэл тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэнд ажиллаж, амьдарч буйн хувьд ялгаатай олон зүйл анзаарч байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Судалгаанаас харахад жилд дунджаар 7176 хүн ХСҮТ-д хэвтэн эмчлүүлдэг юм билээ. Нэг өвчтөн дунджаар арав хоног хэвтэн эмчлүүлнэ гэж бодоход ачаалал ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Хорт хавдраар өвчилсөн хүмүүст эмнэлгийн ачаалал, оочер дараалал ч нөлөөлж байгаа нь мэдээж. Тиймээс бид өвчтөнүүдийг сэтгэлзүйгээр дэмжих, эрүүл орчин бий болгож өгөх үүднээс энэ аяныг өрнүүлэхээр шийдсэн юм. Сүүлийн үед эмчилгээний чухал үзүүлэлт бол өвчтөний сэтгэлзүй гэдгийг шинжлэх ухаан батлах болж. Тиймээс бидний өрнүүлж буй үйл хэрэг олон мянган хүнийг сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд сайн сайхан, эерэг байлгах ганцхан зорилго дор зангидагдаж байна.
-Аян санаачлан өрнүүлж, гар бие оролцож буй хэчнээн хүн байгаа вэ?
-Эх орон, элэг нэгтнүүдээ гэсэн сайхан сэтгэлт олон залуус бий. Дээр дурдсан Нандинчимэгээс аваад сэтгүүлч Анхаа болон түүний найзууд, ковер дуучид болох Нарангэрэл, Уянга, Зулбадрах нарын уран бүтээлчид болон Солонгост байх “Вольф” студийн захирал, сэтгүүлч Ижилболд нар хамтран ажиллаж байна. Миний хувьд Монгол талаас эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бат гэрэлт үйлс” төрийн бус байгууллагаа төлөөлөн ажиллаж, хэвлэл мэдээллийн ажлыг нь хариуцаж байна. Энэ дашрамд “Гэрэлт ирээдүй өөд хамтдаа...” уриатай уг төсөлд маань хамтран ажиллах аж ахуй нэгж, хувь хүмүүсийг хорт хавдраар өвчилж, шаналж буй хүмүүст сайхан сэтгэлээр бага ч гэсэн тус дэм болоосой гэж хүсч байна. Эхнээсээ биднийг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагууд холбогдож эхлээд байна. Жишээ нь, “Сэлэнгийн цэцэрлэгжилт” компанийн захирал Амарсайхан, “Глобстоун” чулуун эдлэлийн үйлдвэрийн хамт олон боломжоороо туслахаа мэдэгдсэн.
-Төрийн бус байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу?
-“Бат гэрэлт үйлс” нэртэй төрийн бус байгууллага маань эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс өмнө нь хоёр, гурван төсөл дээр ажиллаж байсан туршлагатай. Мөн манай байгууллагаас ирэх сарын 3, 4-нд Монгол, Солонгосын эрүүл мэндийн салбарынхны анхдугаар чуулга уулзалтыг Солонгост зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид “Ногоон гэр” төслөө амжилттай хийж гүйцэтгэвэл бусад улсын эмнэлгүүдэд энэ төрлийн цэцэрлэгт хүлэмж бий болгох чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгаа. Анх ээждээ буян хийх гэж дүүгийнхээ хамт энэ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан юм. Батгэрэл хэмээн ээжээрээ овоглодог учир нэрээр нь “Бат гэрэлт үйлс” хэмээн нэрийдсэн хэрэг.
Сайхан сэтгэлтэй бүсгүй байна, үйлс нь бүтэмжтэй байг ээ

0 Сэтгэгдэл
Namuun
Yamai daa, xeden xvnd ch gesen buyn bolno
2016.11.15
2016.11.15