Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Сурагчид шинжлэх ухааны шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэнэ

Манай улс “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн энэ сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ дагуу ШУА Нийслэлийн Боловсролын газартай хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аяллыг маргааш зохион байгуулахаар болжээ. Аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагч хамрагдах аж. Тэд Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн дэх Астропаркаар зочлох юм байна. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн Хүннү молл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулга тавигдсан байдаг. Харин ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны зургадугаар сараас ажиллаж эхэлсэн. Энэ удаагийн аялалд хамрагдаж байгаа хүүхдүүдийг “Сансар танхим”-аар зочлуулахаас гадна од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхуулахаар бэлтгэжээ. Ингэснээр хүүхэд багачууд шинжлэх ухааны шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, танин мэдэж, цаашлаад шинжлэх ухаанч, оюунлаг иргэн болон төлөвшихөд нөлөөлнө хэмээн үзэж буй юм.

0 Сэтгэгдэл