Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Сүүлийн 10 жилд болоогүйгээр хүйтэрнэ
“Манай улсад сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн энэ сарын дундуур болох төлөвтэй байна” гэх Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газар иш татан мэдээллээ.
Мөн Онцгой байдлын газраас өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг иргэдэд онцгой анхаарууллаа. Манай оронд сүүлийн 10 жил үзэгдээгүй энэ хүйтрэлт 17-25-ныг дуустал үргэлжлэх урьдчилсан мэдээлэл байгаа бөгөөд 17-ны өдрөөс эхлэн хүйтний эрч эрс чангарч нуур, голын хөндий, хотгоруудаар шөнөдөө 42-47 хэм хүрч хүйтрэх юм байна.
Харин 17-ны өдрөөс Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм хүртэл хүйтэрч, амралтын өдрүүдэд өдөртөө 22, шөндөө 26 хэм хүрч хүйтрэх тав хоногийн урьдчилсан төлөв гарчээ.
Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас зарим аймаг 11-20 см, 21-40 см зузаан цастай, нийт нутгийн 30 хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй байна.
Энэ хүйтэн, хур тундасыг дагаад орон нутагт зорчиход хүндрэл гардаг тул цасанд боогдох магадлалтай хэсгүүдийн судалгааг гаргаж, Ховд-Булган улсын хил чиглэл, Ховд-Алтай чиглэлийн замд цасанд боогддог хэсгүүдэд хамгаалах далан хийжээ. Мөн орон нутгийн нийтийн тээвэрт үйлчилдэг 418 тээврийг хэрэгслийн өвлийн бэлтгэлийг хангуулж, нөөцийг (шатахуун, хөлдөггүй шингэн, спирт, сэлбэг хэрэгсэл гэх мэт) бэлтгэсэн байна.
“Манай улсад сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн энэ сарын дундуур болох төлөвтэй байна” гэх Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газар иш татан мэдээллээ.Мөн Онцгой байдлын газраас өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг иргэдэд онцгой анхаарууллаа. Манай оронд сүүлийн 10 жил үзэгдээгүй энэ хүйтрэлт 17-25-ныг дуустал үргэлжлэх урьдчилсан мэдээлэл байгаа бөгөөд 17-ны өдрөөс эхлэн хүйтний эрч эрс чангарч нуур, голын хөндий, хотгоруудаар шөнөдөө 42-47 хэм хүрч хүйтрэх юм байна.

0 Сэтгэгдэл