Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ

Б.МЯГМАРЖАВ
МҮЭХ-ноос 2017-2018 оны Хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг байгуулах санаачилга гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад аравдугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн.
Засгийн газар 2017 оны Улсын төсвийг хэлэлцэх явцад цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Харин МҮЭХ-ноос Төсвийн тухай болон Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Дээрх мэдэгдэлд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, 2017 оноос мөрдөж эхлэх, төсөвт байгууллагын төсвийн хэмнэлт болон давуулан биелүүлсэн, ажил үйлчилгээнээс олсон орлогыг тухайн байгууллагын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хэрэглэхийг тусгажээ. Мөн нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулах эрх зүйн орчинг Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бүрдүүлж, 2017 оноос хэрэгжүүлэх асуудлыг тусгасан аж.
Түүнчлэн бүх төрлийн татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй байх бодлого барих, төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нь олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг одоогийн хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, тэтгэвэр тэтгэмж, цалингийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судлан шийдвэрлэх асуудлыг мөн тусгажээ.

0 Сэтгэгдэл