Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
140 мянган өрх “утаагүй” зуухтай ч улаанбаатарын иргэн бүр өдөрт 4-5 хайрцаг тамхи “татсаар” байна

Н.БАТ
Төсөл гэж юу вэ. Онолоор тайлбарлавал төсөл гэдэг нь тодорхой хэрэгцээ шаардлага, судалгаанд тулгуурлаж, тодорхой цаг хугацаанд хийгдэх, нөөцийг ашиглан, гарах үр дүнг урьдчилан тооцсон, үр шимийг хүртэгсдэд чиглэсэн, хөрөнгө, хүч шаардах, хэрэгжүүлэх арга зүй бүхий төлөвлөгөөтэй, асуудлыг шийдсэнээр өөрчлөлт авчрах хамтын үйл ажиллагааны дүнд бий болох цогц үйл явц гэнэ. Тэгвэл төслийг хэрхэн хэрэгжүүлбэл хамгийн үр дүнтэй байдаг юм бол... Дэлхий нийтийн практикт төр, засгийн газар ТЭЗҮ-ийг нь хийдэг, хэрэгжүүлж байна гэж зүтгэдэг төслүүд хамгийн чанаргүй гэсэн ангилалд багтдаг гэдэг. Учир нь, тэдэнд эдийн засгийн агуулгаас улс төрийн шийдэл нь чухал байдаг. Хуучнаар Үндэсний шинэтгэлийн хороо гэж байхад тэндээс гаргасан тооцооллоор 2010-2016 он хүртэл хэрэгжүүлэхээр тооцсон төслүүдэд нийт 8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн байсан юм. Эдгээр төсөлд багагүй хувь эзлэх нь “Цэвэр агаар төсөл” гэдгийг хэн хүнгүй мэднэ. Зөвхөн цэвэр агаар гэлтгүй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжсэн нэг биш төсөл бий. Цаашдаа ч олон төсөл хөтөлбөр хэрэгжих нь тодорхой. Хамгийн гол нь төсөл гэх онолын тодорхойлолтдоо дүйгээсэй билээ.
Цэвэр агаар төсөл
АНУ-ын Мянганы сорилтын корпорациас санхүүжүүлж гурван жилийн хугацаанд 47,5 сая ам.доллараар хэрэгжсэн. Төслийн анхны зорилтыг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцыг хэрэглэх хүрээг нэмэгдүүлэх, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тогтвортой бууруулах гэж тодорхойлж, 2010 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны танилцуулснаар “төслийн хүрээнд “Сэлэнгэ констракшн компанийн нийлүүлж буй ”“Хас”, “Өлзий”, “Роял Өүшн” ХХК-ийн “Дөл”, “Голомт” зэрэг зуух нь цөөн удаа галлаж, дулаанаа удаан барьснаар айл өрхийн түлээ нүүрсийг хэмнэж, үнс тортог, утаа багатай учраас гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгсэл болно” гэж байв.
MCS-ийн охин компани болох “Сэлэнгэ констракшн” гэхэд энэ төслөөр гэр хорооллын өрхүүдэд 75 мянган зуух нийлүүлсэн. Цэвэр агаар төслөөс 45-77 хувийн татаас, Засгийн газраас мөн урамшуулал тус компанид олгож, дунджаар 250-450 гаруй мянган төгрөгийн үнэтэй зуухыг 24300-50800 төгрөгөөр иргэдэд борлуулсан юм. Мэдээж ганц компанид монополь эрх олгосон уу, иргэдэд хүчээр нийлүүлж байна, Туркээс гологдол бүтээгдэхүүн өндөр үнээр авлаа гэх мэт хэл ам зогсолтгүй дагаж байсан учраас MCS-ийн зүгээс байнга л тайлбар тавьдаг байлаа. “Бидэнд хандсан учраас Цэвэр агаар сангийн төсөлд оролцож, 75 мянган зуухыг худалдаж авах, тээвэрлэх, түгээх зардлыг өөрсдийн хөрөнгө барьцаалсан зээлээр санхүүжүүлж, 20 гаруй тэрбум төгрөг урьдчилан гаргаж, зуух оруулж ирсэн. Өмнө хийгдэж байсан утаа бууруулах олон төслөөс хамгийн амжилттай хэрэгжсэн, яндангаас ялгарах тоосонцрын хэмжээг 50-80 хувь бууруулж чадсан төсөл болсон гэж олон улсын болон мэргэжлийн байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн захиргаа, зуух авсан иргэд үнэлсэн” гэж байв.
Нийт тус төслөөр гэр хорооллын иргэдэд 97,8 мянган зуух тараасан гэдэг мэдээ бий. Үүнээс харвал 20 гаруй мянгыг нь “Роял Өүшн” компани нийлүүлсэн бололтой.
2014 онд “Сошил Инпакт” компани Монголын МСС-ын Цэвэр агаар эрчим хүчний хэмнэлттэй зуухны хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний үр дүнг тодорхойлох судалгаа хийж, гэрийн дулаалга сайтай өрхүүд дотор цэвэр агаар төслийн зуухтай өрх уламжлалт зуухтай өрхийг бодвол бага нүүрс хэрэглэж байсан. Эрчим хүчний хэмнэлттэй зуухны ашиг тусыг гаргах эсвэл үүнд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл нь дулаалга гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
Төсөл 2012 оны арваннэгдүгээр сард хэрэгжиж дууссан байдаг.
Улаанбаатар-Цэвэр агаар төсөл
Засгийн газар, Дэлхийн банктай хамтран санхүүжүүлж, НЗДТГ-аас “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 45 мянган өрхөд бүрэн шаталттай зуух нийлүүлсэн юм. “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн Өлзий зуух, “Роял Өүшн” ХХК-ийн Том дөл зуух, “Элмеко” ХХК-ийн Талст зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ийн Бекас 107 зуух гэсэн бүрэн шаталттай 4 зуухыг иргэд 29000-аас 36334 төгрөгөөр худалдаж авсан. Энэ нь зуухны үндсэн үнийг дунджаар 93 хувиар хямдруулсан үнэ юм.

Нийт 17 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төслийг “Цэвэр агаар сан”-гаас 50 хувь, үлдсэн 50 хувийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлжээ. Энэхүү бүрэн шаталттай зуухыг иргэд хэрэглэснээр түлшний зардлаа 30 хувиар хэмнэх төдийгүй цахилгааны үнээ 50 хувиар хөнгөлүүлэх юм. Төсөл 5 жил үргэлжлэх ёстой. Гэсэн ч хоёр жил хэрэгжиж, 2016 оноос санхүүжилт олгоогүй учраас 45000 зуух нийлүүлэхээс 5000 үлдсэн гэнэ. Төслийн үр дүнг Дэлхийн банк амжилттай гэж үнэлсэн хэмээн хэрэгжүүлэгчийн зүгээс хэлжээ.
Цэвэр агаар сан
2011 онд байгуулагдсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас агаарыг хамгаалах бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтыг санхүүжүүлдэг. 2015 оныг хүртэлх хугацаанд Цэвэр агаар санд 91,2 тэрбум төгрөг төсөвлөснөөс 20 гаруй төсөл хөтөлбөрт 73,9 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг мэдээ бий.
Сайжруулсан зуухаар гэр хорооллын өрхүүдийг хангахад 19.6 тэрбум төгрөгийн тотаци, сайжруулсан түлшээр хангахад 3.99 тэрбум төгрөгийн тотаци, халаалтын зуухны шинэчлэл, өргөтгөл, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн шугам сүлжээ байгуулах чиглэлээр 13.1 тэрбум, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа бууруулах чиглэлээр 7.97 тэрбум, гэр хорооллын агаар хөрс орчны бохирдол бууруулах чиглэлээр 9.9 тэрбум, судалгаа шинжилгээ, сурталчилгааны чиглэлээр 2.9 тэрбум, аймаг орон нутагт агаарын бохирдол бууруулах чиглэлээр 0.7 тэрбум, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулахад 0.2 тэрбум, бусад арга хэмжээнд 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан гэнэ.
Тус санг удирдаж байсан хүмүүс 5,1 тэрбум төгрөг завшсан хэргээр 2014 онд шүүхээр шийтгүүлж, удирдлагууд нь нэг бус удаа солигдсон. Цэвэр агаар сангийн үйл ажиллагааг Цэвэр агаар төслийн үйл ажиллагаатай хольж ойлгох тохиолдол бий. Гэхдээ Цэвэр агаар төсөл бол АНУ-ын санхүүжилттэй бол Цэвэр агаар сан нь Засгийн газрын тусгай сан гэдэг утгаараа татвараар санхүүждэг.
Хуультай, сантай, төсөлтэй, хөтөлбөртэй- одоо үр дүн нэхэх цаг болсон
2011 оны Ерөнхийлөгчийн санаачилгаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсан юм. УИХ-аас хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолд дурдсанаар 2011-2012 онд шилжих өвөл Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд шилжих өвөл 80 хүртэл хувиар бууруулж, 2013-2014 онд шилжих өвөл нийслэлийг агаарын бохирдолгүй хот болгох ёстой.
Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр агаарын бохирдол гэдэг үгийг үгсийн сангаасаа аваад хаячихсан байх нь. Хуулийн 12 дугаар зүйлд Иргэн аж ахуйн нэгж байгууллагын үүргийг тодорхойлсон байгаа юм. Үүндээ түүхий нүүрс болон агаар бохирдуулах зүйл шатаахгүй байх гэжээ. Ёстой жинхэнэ бодит амьдралаас хамгийн тасарсан хууль гэж л энэ биз. Түүхий нүүрсээ түлж байгаа цагт агаар бохирдуулахгүй зүйл шатаахгүй байна гэж хэзээ ч үгүй. Хэрвээ хуулиа мөрддөг бол гэр хороололд амьдарч байгаа өрх бүр хариуцлага хүлээх нь. Агаарын тухай болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцно гэжээ.
Агаарын тухай хуулиар...
31.1.4.агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ, нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн сөрөг нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах журам зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар...
4.5.Энэ хуулиар агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөр авах журам, төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.
Хууль бол иргэд бидэнд нэг иймэрхүү л харагдаж байна. Нийслэлийн гэр хороололд өдгөө 198 мянган өрх амьдарч буй. Тэднээс дээрх төслүүдээс харвал /97,8 мянга+40 мянга/ 140-өөд мянга нь “гайхамшигт зуух”-тай болчихож. Гэхдээ зарим нь хөдөө орон нутаг руу зарчихсан, зарим нь хог дээр гаргаад хаячихсан гээд энэ тоо буурах нь тодорхой. Тэд Улаанбаатарын нийт бохирдлын 80-аад хувийг үйлдвэрлэсээр байгаа гэдэг тоог саяхан нийслэл дээр болсон хурлын үеэр хэлсэн байгаа юм.
“Бид 200 гаруй тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг хэдий хэмжээгээр буруулсан юм бэ? ”
Нийслэлийн агаарын чанарын албанggv 2015 оны аравдугаар сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэгт тоосонцор 32 хувь, нарийн ширхэг тоосонцор 9 хувь, азотын давхар исэл 11 хувиар тус тус буурсан гэнэ. Хэдий ингэж буурсан ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 6 дахин их байгаа гэсэн баримт бас бий.
Амьсгалын замын ноцтой өвчин үүсгэж болох тоосонцор шоо метрт 20 микрограмаас ихгүй байх ёстой хэмээн ДЭМБ үздэг бол манайд 279 байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь нэг хүн өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай ижил гээд бодохоор ердөө хэдэн өдрийн өмнө манай телевизийн бүх сувгаар гарсан “Утааны орон” гэх баримтат киноны тоо баримтаас хол зөрөхгүй л болчихоод байгаа юм.
Хятадын сэтгүүлч бүсгүйн хэдэн жилийн нөр хөдөлмөрийн үрээр бүтсэн энэхүү баримтат киног Хятадын Засгийн газраас албан ёсоор хориглосон гэдэг. Учир нь ердөө л утаа гэдэг мөнгө юм байна гэх бодит баримтууд хэтэрхий их тусгагдсан болохоор тэр. Бидэнд энэ байдал бодитоор нүүрлээд байна. Хятадын хувьд утааны дийлэнх хувийг хэдэн зуун мянган үйлдвэрийн яндан үйлдвэрлэдэг бол манайд өрхүүд нь үйлдвэрлэж байна.
Цаашдаа агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх ёстой юм бэ?
Ирэх жилд нийслэлээс таван ажил жагсаан хэрэгжүүлэхээр УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороонд ханджээ. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах, Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах, нийтийн тээврийн том оврын 50 автобусанд тортогжилтыг бууруулах төхөөрөмж суурилуулах, төвийн дулаан хангамжаас алслагдсан 6 хорооны барилгын дулаан эрчим хүчийг нарны эрчим хүчээр шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах гэжээ.
Сайжруулсан түлш үйлдвэрлэгчдийн хувьд 2016-2017 оны халаалтын улиралд 20136 өрхийг түлшээр хангах боломжтой гэж үзэж байгаа учраас нийт 3 тэрбум 926 сая төгрөг төрөөс хүссэн бол 50 автобусанд төхөөрөмж суурилуулахад 2,1 тэрбум, хороодын барилгыг нарны эрчим хүчинд холбоход 1 тэрбум гээд нийт 7 тэрбумыг ямар ч байсан хүсчээ. Нөгөө хоёр ажилд нь багагүй мөнгө шаардлагатай бас.
Өөр бас нэг зүйл нь нийслэлээс дулаан хуримтлуулах төхөөрөмж айл өрхүүдэд нийлүүлэх тухай танилцуулж байсан. Энэ нь шөнийн цагаар дулаан хуримтлуулж, өдрийн 16 цагийн турш дулаан ялгаруулдаг бөгөөд 2,5 сая төгрөгийн үнэтэй. Төрөөс 50 хувийг төлж, үлдэгдэл 1,25 саяыг иргэн төлөх нөхцөлтэйгээр нийлүүлэх тухай санал болгож байв. 7 тэрбумыг УИХ-аас шийдэж өгөх эсэх нь тодорхой энэ үед 198 мянган өрхөд 1,25 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэхээр 247 тэрбум төгрөг шаардлагатай болно гээд тооцвол ёстой Мянгуужингийн үлгэр гээч биз.
Бусдын санааг сонсох уу
Өчигдөрхөн сошиалд Токиогийн их сургуульд хот төлөвлөлтийн судлаач чиглэлээр суралцаж буй Г.Лувсанжамц гэх залуу “Огт мэддэггүй хүнээс хагас дутуу мэддэг хүн аюултай. Агаарын бохирдлын гол шалтгаан нь халаалтын систем биш ээ гэж хэлээд байхад ерөөсөө ойлгохгүй юм аа.
Эсвэл мэдсээр байж улсын, ард түмний мөнгийг дэмий үрээд байдаг юм уу?
Асуудлын мөн чанараа ойлгох хэрэгтэй байна.
Гэр хорооллоос гардаг утааг эко, дэвшилтэт технологийн, эсвэл бүр нано технологийн халаалтын системээр хэзээ ч шийдэж чадахгүй ээ. Чадчих юм шиг санагдаад байвал эндүүрээд байна. Физикийн дулааны хичээлээ сөхөж унш. Байхгүй бол мэргэжлийн хүнээс асуу. Гэр хорооллын байшингийн хана, шал, суурь, таазны дулаалганы зузаан нь тухайн айлын халаалтын зардалтай шууд хамааралтай байдаг.
Гэр хороололд хүмүүсийн 80 хувь нь өөрсдөө байшингаа барьдаг. Угаасаа монголчууд гэрээ барьчихдаг улсууд Цайз захаас хэдэн палк, тоосго авчихвал нэг эсвэл хоёр зун ноцолдоод байшин бариад орчихдог. Чадахгүй бол хажуу айлын гарын дүйтэй Самбуу ахаас асууна. Эсвэл ярьж тохироод хийлгэнэ. Ингэхдээ бидний “хөөс” гэж яриад байдаг цагаан дулаалганы хөөсөнцрийг (EPS) ихэнх нь хийдэггүй. Хийсэн ч 5см зузаантайгаар ханаа дулаалаад тааз шал хоёроо мартаж орхидог. Зарим нь бүр модны үртэс, үнсээр дулаалсан гээд байж байдаг. Ийм байшин нь өвөл болохоор дотор дулаанаа гадагш нь зүгээр л цацаж байдаг. Тэгээд даарахаараа нүүрсээ эсвэл шалны халаалтаа тултал нь нэмнэ. Дулаанаа алдаад байгаа байшинд ямар ч мундаг халаагч авч тавьсан дулаанаа алдаад л байна. Үр дүн гарахгүй.
Их иддэг машин уначихаад ямар бензин хийвэл бага идэх бол гэж ярихтай адил.
Нэг төө! (20см)
Та гэр хорооллын байшинд амьдардаг бол нэг төө гээд цээжлээд авчих. Нэг төөгөөр Улаанбаатар утаагүй болж таны байшин дулаахан болно. Хана, шал, таазаа нэг төө зузаан хөөсөнцрөөр дулаалчихсан байхад таны нүүрсний хэрэглээ 4 дахин, цахилгаан халаагууртай бол 2.5 дахин бага цахилгаан төлнө. Ингэсэн байхад сайн зуухыг бараг 2 өдөртөө 1 л галлана. Гэрийн эсгийг өвөл давхарладаг шигээ л саначих. Ядах юм байхгүй. Заавал цагаан хөөс байх хэрэггүй. Шилэн хөвөн, чулуун хөвөн, шүршдэг хөөс байж болно. Манайхан чулуун хөвөнг нутагтаа хийдэг болчихсон.
Төр, нийслэлд хандаж хэлэхэд
Санаа нь сайхан юм аа. Утаагүй болгох гээд үзэж тараад байгааг нь ойлгож байна аа. Гэхдээ болохгүй байна. Хагас дутуу мэддэг байж мэдэмхийрч гүйгээд байна.
“Утаагүй зуух” гэдэг үлгэр яриад улсаас үнийн дүнгийн 90 хувийг нь гаргаж баахан тараасан. Утаатай хэвээрээ л байгаа биз дээ.
Энэ дулаан хуримтлуулах шинэ төхөөрөмж ч гэсэн олигтой явахгүй. Бүх айл үүнийг аваад тавьсан ч манай цахилгаан станцуудын хүчин чадал хүрэхгүй. Айлын хүүхдүүд гэртээ даардаг л болно. Оронд нь “Барилгын стандарт” шиг “Улаанбаатар хотын байшингийн стандарт” гээд ч юм уу шинэ журам батлавал бодитой үр дүн гарна.
Дулаалгагүй байшинг огт бариулахгүй, дулаалгагүйг нь дулаалах бодлого барих хэрэгтэй. Тэгж их мөнгө тараамаар байвал зуух, пааранд биш дулаалгын материалыг хямдаар нийлүүлэх, эсвэл зээлээр олгох арга хэмжээ авах нь оновчтой” хэмээн бичсэн байсан. Өмнө дурдсан Сошил Инпакт компани мөн эрчим хүчний хэмнэлттэй зуухны ашиг тусыг гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл нь дулаалга гэсэн байсныг санах хэрэгтэй. Тэгэхээр төрөөс мөнгө гаргахгүй шийдэж болох арга замуудыг эхлээд сонсъё. Хувийн хэвшлийнхнээ татан оролцуулъя. Хамгийн гол нь агаарын бохирдол буурвал амьсгалын замын өвчнөөр жил бүр өвчилж буй 104 мянган хүний халааснаас гардаг 77,5 тэрбум төгрөг гэр бүлийнхээ орлогодоо үлдэнэ гэдгийг ч чухалчилъя.

Н.БАТ
Төсөл гэж юу вэ. Онолоор тайлбарлавал төсөл гэдэг нь тодорхой хэрэгцээ шаардлага, судалгаанд тулгуурлаж, тодорхой цаг хугацаанд хийгдэх, нөөцийг ашиглан, гарах үр дүнг урьдчилан тооцсон, үр шимийг хүртэгсдэд чиглэсэн, хөрөнгө, хүч шаардах, хэрэгжүүлэх арга зүй бүхий төлөвлөгөөтэй, асуудлыг шийдсэнээр өөрчлөлт авчрах хамтын үйл ажиллагааны дүнд бий болох цогц үйл явц гэнэ. Тэгвэл төслийг хэрхэн хэрэгжүүлбэл хамгийн үр дүнтэй байдаг юм бол... Дэлхий нийтийн практикт төр, засгийн газар ТЭЗҮ-ийг нь хийдэг, хэрэгжүүлж байна гэж зүтгэдэг төслүүд хамгийн чанаргүй гэсэн ангилалд багтдаг гэдэг. Учир нь, тэдэнд эдийн засгийн агуулгаас улс төрийн шийдэл нь чухал байдаг. Хуучнаар Үндэсний шинэтгэлийн хороо гэж байхад тэндээс гаргасан тооцооллоор 2010-2016 он хүртэл хэрэгжүүлэхээр тооцсон төслүүдэд нийт 8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн байсан юм. Эдгээр төсөлд багагүй хувь эзлэх нь “Цэвэр агаар төсөл” гэдгийг хэн хүнгүй мэднэ. Зөвхөн цэвэр агаар гэлтгүй агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжсэн нэг биш төсөл бий. Цаашдаа ч олон төсөл хөтөлбөр хэрэгжих нь тодорхой. Хамгийн гол нь төсөл гэх онолын тодорхойлолтдоо дүйгээсэй билээ.
Цэвэр агаар төсөл
АНУ-ын Мянганы сорилтын корпорациас санхүүжүүлж гурван жилийн хугацаанд 47,5 сая ам.доллараар хэрэгжсэн. Төслийн анхны зорилтыг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцыг хэрэглэх хүрээг нэмэгдүүлэх, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тогтвортой бууруулах гэж тодорхойлж, 2010 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны танилцуулснаар “төслийн хүрээнд “Сэлэнгэ констракшн компанийн нийлүүлж буй ”“Хас”, “Өлзий”, “Роял Өүшн” ХХК-ийн “Дөл”, “Голомт” зэрэг зуух нь цөөн удаа галлаж, дулаанаа удаан барьснаар айл өрхийн түлээ нүүрсийг хэмнэж, үнс тортог, утаа багатай учраас гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгсэл болно” гэж байв.MCS-ийн охин компани болох “Сэлэнгэ констракшн” гэхэд энэ төслөөр гэр хорооллын өрхүүдэд 75 мянган зуух нийлүүлсэн. Цэвэр агаар төслөөс 45-77 хувийн татаас, Засгийн газраас мөн урамшуулал тус компанид олгож, дунджаар 250-450 гаруй мянган төгрөгийн үнэтэй зуухыг 24300-50800 төгрөгөөр иргэдэд борлуулсан юм. Мэдээж ганц компанид монополь эрх олгосон уу, иргэдэд хүчээр нийлүүлж байна, Туркээс гологдол бүтээгдэхүүн өндөр үнээр авлаа гэх мэт хэл ам зогсолтгүй дагаж байсан учраас MCS-ийн зүгээс байнга л тайлбар тавьдаг байлаа. “Бидэнд хандсан учраас Цэвэр агаар сангийн төсөлд оролцож, 75 мянган зуухыг худалдаж авах, тээвэрлэх, түгээх зардлыг өөрсдийн хөрөнгө барьцаалсан зээлээр санхүүжүүлж, 20 гаруй тэрбум төгрөг урьдчилан гаргаж, зуух оруулж ирсэн. Өмнө хийгдэж байсан утаа бууруулах олон төслөөс хамгийн амжилттай хэрэгжсэн, яндангаас ялгарах тоосонцрын хэмжээг 50-80 хувь бууруулж чадсан төсөл болсон гэж олон улсын болон мэргэжлийн байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн захиргаа, зуух авсан иргэд үнэлсэн” гэж байв.
Нийт тус төслөөр гэр хорооллын иргэдэд 97,8 мянган зуух тараасан гэдэг мэдээ бий. Үүнээс харвал 20 гаруй мянгыг нь “Роял Өүшн” компани нийлүүлсэн бололтой.
2014 онд “Сошил Инпакт” компани Монголын МСС-ын Цэвэр агаар эрчим хүчний хэмнэлттэй зуухны хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний үр дүнг тодорхойлох судалгаа хийж, гэрийн дулаалга сайтай өрхүүд дотор цэвэр агаар төслийн зуухтай өрх уламжлалт зуухтай өрхийг бодвол бага нүүрс хэрэглэж байсан. Эрчим хүчний хэмнэлттэй зуухны ашиг тусыг гаргах эсвэл үүнд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл нь дулаалга гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
Төсөл 2012 оны арваннэгдүгээр сард хэрэгжиж дууссан байдаг.
Улаанбаатар-Цэвэр агаар төсөл
Засгийн газар, Дэлхийн банктай хамтран санхүүжүүлж, НЗДТГ-аас “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 45 мянган өрхөд бүрэн шаталттай зуух нийлүүлсэн юм. “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн Өлзий зуух, “Роял Өүшн” ХХК-ийн Том дөл зуух, “Элмеко” ХХК-ийн Талст зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ийн Бекас 107 зуух гэсэн бүрэн шаталттай 4 зуухыг иргэд 29000-аас 36334 төгрөгөөр худалдаж авсан. Энэ нь зуухны үндсэн үнийг дунджаар 93 хувиар хямдруулсан үнэ юм.

Нийт 17 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төслийг “Цэвэр агаар сан”-гаас 50 хувь, үлдсэн 50 хувийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлжээ. Энэхүү бүрэн шаталттай зуухыг иргэд хэрэглэснээр түлшний зардлаа 30 хувиар хэмнэх төдийгүй цахилгааны үнээ 50 хувиар хөнгөлүүлэх юм. Төсөл 5 жил үргэлжлэх ёстой. Гэсэн ч хоёр жил хэрэгжиж, 2016 оноос санхүүжилт олгоогүй учраас 45000 зуух нийлүүлэхээс 5000 үлдсэн гэнэ. Төслийн үр дүнг Дэлхийн банк амжилттай гэж үнэлсэн хэмээн хэрэгжүүлэгчийн зүгээс хэлжээ.
Цэвэр агаар сан
2011 онд байгуулагдсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас агаарыг хамгаалах бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтыг санхүүжүүлдэг. 2015 оныг хүртэлх хугацаанд Цэвэр агаар санд 91,2 тэрбум төгрөг төсөвлөснөөс 20 гаруй төсөл хөтөлбөрт 73,9 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг мэдээ бий. Сайжруулсан зуухаар гэр хорооллын өрхүүдийг хангахад 19.6 тэрбум төгрөгийн тотаци, сайжруулсан түлшээр хангахад 3.99 тэрбум төгрөгийн тотаци, халаалтын зуухны шинэчлэл, өргөтгөл, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн шугам сүлжээ байгуулах чиглэлээр 13.1 тэрбум, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа бууруулах чиглэлээр 7.97 тэрбум, гэр хорооллын агаар хөрс орчны бохирдол бууруулах чиглэлээр 9.9 тэрбум, судалгаа шинжилгээ, сурталчилгааны чиглэлээр 2.9 тэрбум, аймаг орон нутагт агаарын бохирдол бууруулах чиглэлээр 0.7 тэрбум, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулахад 0.2 тэрбум, бусад арга хэмжээнд 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан гэнэ.

0 Сэтгэгдэл