Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“SaFeguard”, “Protex” саванг гурав хүртэлх насны хүүхэд хэрэглэх хориотой

Б.МЯГМАРЖАВ
Манай улсын иргэд эмийг хүнс шиг хэрэглэх болсон. Бие нь жаахан эвгүйрхвэл ойролцоох эмийн сангаас эм, антибиотик худалдан авч уух нь хэвийн үэгдэл. Тэгвэл антибиотикийн зүй зохисгүй хэрэглээ нь эрүүл мэндийн салбараар зогсохгүй хөдөө аж ахуйн салбарт ч замбараагүй болж. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр малаа таргалуулах, үржил шимийг нь нэмэгдүүлэх талаар төрөл бүрийн нэмэлт бэлдмэл хэрэглэх болсон. Гэвч энэ нь эргээд малын гаралтай сүү, махаар дамжиж хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр нянгийн антибиотикт тэсвэржилт үүсдэг гэдгийг ДЭМБ-аас сануулж буй.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтуяа “Эрүүл мэндийн төдийгүй хөдөө аж ахуйн салбарт замбараагүй нянгийн антибиотикт тэсвэржилт үүсч байна. Энэ нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал боллоо гэдгийг Их долоогийн уулзалтаар зарлан тунхагласан. Хэрэв улс орнууд антибиотикийн хэрэглээндээ дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 онд гэхэд энгийн жижиг шалбархай ч эдгэлгүй, халдварын улмаас нас барахад ч хүргэж болзошгүй гэдгийг тогтоосон. Иймээс улс орнууд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг зөвлөж байгаа” хэмээн ярьсан юм.
Тэгвэл манай цэцэрлэгүүд бактерын эсрэг саван хэрэглэх талаар зөвлөж эцэг, эхээс энэ төрлийн саванг шаарддаг. Гэтэл бактерын эсрэг савангаар гараа угаах нь аюултай болохыг АНУ-ын Калифорнийн их сургууль, Сан Диегогийн их сургуулийн анагаахын тэнхимийн хамтарсан судалгаагаар нотолж, хэрэглэхийг хоригложээ. Учир нь, бактерын эсрэг саванг хэрэглэснээр нянгийн антибиотикт тэсвэржилт үүсгэж дархлааг сулруулдаг байна. Иймээс ч ДЭМБ-аас энэ төрлийн саванг хэрэглэхгүй байхыг сануулж буй. Харин бидний голдуу хэрэглэдэг бактерын эсрэг саван буюу “safeguard” “Protex” саванг нэгээс гурав хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглосон сануулга байдаг ч эцэг, эхчүүд болон эрүүл мэндийн байгууллагууд анзаардаггүй байна.
Түүнчлэн манай улсад 1800 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь найман сая гаруй хүн амтай Австри улсаас ч олон гэсэн үг. Мөн бусад улс оронд өрхийн эмч, эмийн сан хоорондын зам багадаа 500 метр байна гэж заасан. Харин манай улсад 500 метр зайд дөрвөөс таван эмийн сан байдаг гэдгийг хяналтын байгууллага тогтоосон.
Б.Майцэцэг: Иргэд бараа бүтээгдэхүүний хаяг шошгыг уншиж сурах хэрэгтэй
Дээрх асуудалтай холбогдуулан НЭМХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Антибиотикийн зохистой хэрэглээний талаар бид өдөр бүр шахам ярьж хэлж байна. Гэтэл амьдрал дээр хэрэгжүүлж байгаа зүйл алга. Зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд юу хийх шаардлагатай юм бэ?
-Хүн амд антибиотикийн зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд эхлээд эмийн сангуудаа цэгцлэх шаардлагатай. Дээр нь манайд антибиотикийн үнэ харьцангуй хямд. Тухайлбал, аммокциллин дотроо дөрвөөс таван төрөл байдаг ч 500 төгрөгөөс эхэлдэг. Үнэ хямд нь эргээд хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлж, хүн амын зүй зохистой дадалд сургахад тээг болж байна. Иймээс эмийн санд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог төрийн байгууллагууд хяналтаа сайжруулах. Мөн хүн амын тоондоо зохицуулж эмийн сангаа цэгцлэх хэрэгтэй.
-Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэж ямар өвчлөлд өртөж байна вэ?
-Антибиотикийг ялангуяа бага насны хүүхдэд болж өгвөл өгөхгүй байх хэрэгтэй. Хэдийгээр тухайн үед өвчнийг анагааж байгаа ч дархлалын системийг эвддэг. Дээр нь антибиотик эм гэхээсээ илүү энэ элементүүдийн хэрэглээг хумих шаардлагатай. Ахуйн хэрэглээний саван, шампунь байна. Иргэд энэ төрлийн элемент орсон эсэх талаар тухайн бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг уншиж сурах шаардлагатай. Ер нь, антибиотик нь эерэг болон сөрөг талтай. Нэг өвчнийг эдгээсэн ч бие эрхтний нөгөө хэсгийг өвчлүүлж байдаг. Тиймээс иргэд эмийн гаж нөлөөг судалж хэрэглэх хэрэгтэй. Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж сонсгол буурдаг элэг, бөөр цаашлаад бусад эд эрхтэнг гэмтээх аюул дагуулдаг.
-Антибиотикийн сөрөг үр дагаврын талаар ямар мэдээлэл байна вэ?
-АНУ-д л гэхэд жилд хоёр сая гаруй хүн антибиотикт тэсвэртэй заг хүйтнээр өвдөж, 23 мянган хүн хорвоог орхиж байгаа талаар мэдээлсэн. Одоогийн зүй зохисгүй хэрэглээгээр энэ аюул бидний хажууд хаалга тогшоод байж байна. Антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэсэн бол дуусгах шаардлагатай.

0 Сэтгэгдэл