Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Баян-Овоо сум 35 жилийн дараа шинэ эмнэлэгтэй боллоо
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хуучин эмнэлэг 1981 онд байгуулагдсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд шаардлага хангахгүй асуудалтай тулгарч, шинэ эмнэлэг барихаар 2016 оны долдугаар сард эхлүүлж, арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хоёр давхар, 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулан ашиглалтад орууллаа. Тус сум нь 1700 гаруй иргэнтэй ба хамгийн холын дуудлага 100 км-т явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.
Баян-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийг Оюу толгой ХХК-ийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан байна.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, нийгэм эдийн засгийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал болон холбогдох албаны хүмүүс, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож баяр хүргэж амжилт хүслээ. Шинэ эмнэлэгт тохижилтын тоног төхөөрөмж шаардлагатай аж. Аймгийн ЗДТГ-аас төрөх эмэгтэйчүүдийн ор, нярайн дулаацах ширээ, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэн юм.

0 Сэтгэгдэл