Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр хотын дарга тус 2 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Өнөөдөр албан ёсоор батламжаа гардаж авлаа. Манай дүүрэг бол Монгол Улсын нийслэлийн өнгө төрх болсон, үүд нь болсон дүүрэг. Бид дүүргээ эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, эко дүүрэг болгоно гэж бодож байгаа. Иргэдээ дээдэлж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Хан-Уул дүүргийн хувьд хүн ам өсч, шинээр сүндэрлэх барилга байшин өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс зохион байгуулалтыг маш сайн хийж ажиллахаар төлөвлөж байна.” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Манай дүүргийн хувьд нийт 140 гаруй мянган иргэнтэй, хотынхоо зүрх нь болсон дүүрэг. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд, элчин сайдын яамд байрладаг. Дүүргийн хөгжил ахицтай явж байгаа. Цаашид үүнийг үргэлжлүүлж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллана” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шинээр томилогдсон Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл