Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
С.Энхтөр: Зам дээрх цасыг энэ техникээрээ цэвэрлэе

Нүүр номын идэвхтэй бичигчдийн нэг Замын цагдаагийн С.Энхтөр яах аргагүй. Тэрээр хотын замын түгжрэл, замын тэмдэг тэмдэглэгээнээс эхлээд аль буруу зүйлийг засаж залруулах талаас нь байнга хэлж бичиж байдаг нэгэн. Тэгвэл өнөөдөр түүний оруулсан пост цахим ертөнцөд багагүй бухимдал төрүүлээд байна. Учир нь иргэд талбайн цасыг техникээр цэвэрлэж байж автозамаа арчлахгүй байгаад ихэд унтууцаж байгаагаа түүний бичээсийн доор сэтгэгдлээр илэрхийлж С.Энхтөрийг дэмжиж байгаа юм.
Ингээд түүний бичсэнийг хүргье.
Алхаж яваад харж зогслоо. Нэг тойрход ойролцоогоор 500 м байх уу, 2-3 тойрход лав 1 км орчим болох байлгүйдээ, Энхтайвны, Чингисийн өргөн чөлөөгөөр нэг нэг нэвт явхад талбайг хэд тойрохтой тэнцэх зардал гарах вэ? гэсэн бодол төрлөө. Зам дээр зорчиж байгаа 1 сая хүний аюулгүй байдал, талбайг хөндлөн алхаж байгаа цөөн хүний эрх ашиг хоорондоо асар их зөрүүтэй. Уг нь би төрт ёс, хууль журам, ахас дээдэс, түүх соёлоо хүндэлж явдаг хүн л дээ. Жанжны талбайг цэвэрлэчихлээ буруу гээд байгаа юм биш. Аль ч засгийн үед ингэж л байсан. Наана нь хүний амь нас эрүүл мэнд машины гулгасан дугуйгаар шийдэгдээд байгааг нүдээр хараад байгаа болхоор санаа зовоод байгаа ухаантай. Эсвэл энэ талбайг хамгийн түрүүнд цэвэрлэх журам заавар захирамж тушаал байгааг нь мөхөс би мэдэхгүй байна уу? магадгүй машинаар хусаж цэвэрлэснийг нь иргэн би олж харахгүй ч байж болох юм, бүү мэдээ. Тийм л шаардлагатай юм бол жанжны талбайг оюутан, цэрэг, иргэдийн хүчээр, зам дээрх цасыг энэ техникээрээ цэвэрлэе.

Манайд юм бүхний эрэмбэ үгүй болчихсон шүү дээ. Өнөө хөлөөрөө толгой хийж л явна даа. Хамгийн гол нь түрүүний бөөс толгойд гарсанд л байгаа юм.

0 Сэтгэгдэл
2016.11.19