Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Х.Нямбазар: Газрын дулаанаар орон сууцыг ч халаах боломжтой

Б.МЯГМАР
Дээрх асуудалтай холбогдуулан Монголын энергийн хүч холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Х.Нямбазараас зарим зүйлийг тодрууллаа.
-Газрын дулааныг хөдөө аж ахуйн салбараас гадна хэрхэн ашиглах боломжтой байдаг юм бэ. Монголчуудын хувьд шинэ технологи санагддаг?
-Манай төсөл 2015 оны наймдугаар сараас эхэлж хэрэгжсэн. Ер нь, Монголд хөрсний дулааныг орон сууц болон хүлэмжинд ашиглаж болох нь уу гэдгийг судлах зорилгоор анх Японы “Жайка” олон улсын байгууллагын санаачилгаар хэрэгжсэн төсөл. Хокойдагаас холбогдох мэргэжлийн хүмүүс ирж туршилтын ажлыг хийсэн. Японд хэрэглэдэг технологиос зарим нь арай өөр байгаа. Жаахан өөрчлөхөд л болж байгаа. Эхний ээлжинд хүлэмжийг халааж үзье гээд туршиж эхэлсэн нь энэ. Цаашид орон сууц, хувийн хауст ч хэрэглэж болно. Төсөл маань 2016 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусна. 2017 оны нэгдүгээр сараас Сэргээгдэх эрчим хүчний газар, Монголын энергийн хүч холбоо төрийн бус байгууллага хамтран цаашдын арчлалт ашиглалтыг хариуцаад явах юм.
-Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төсөл гэсэн. Цаашид төсөл үргэлжлэн хэрэгжих үү?
-Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдсан. Энэ хүлэмжийн бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Япон улсаас оруулж ирсэн. Хөрсний дулаан ашиглах технологи нь япончуудын өөрсдийнх нь гол технологи байдаг. Одоо “Жайка” олон улсын байгууллага болон Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэг хаана энэ технологийг суурилуулах талаар судалж байгаа.
-Төслийн үр дүн, өгөөж нь ямар байна вэ?
-Манай орны нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой технологи гэдгийг нотлосон. Шөнөдөө гадаа хасах 30 хэм хүрч байхад дотор нь нэмэх нэг градустай л байна. Шөнөдөө нэмэлт машинаар ажиллаж өдөртөө газрын дулаан, нарны тусгалаар дулаанаа бүрдүүлдэг юм.
-Цаашид монголчууд өөрсдөө энэ технологийг хэрэгжүүлэх боломж хэр байна вэ?
-Тоног төхөөрөмжүүд бүгд Японоос орж ирж байгаа болохоор анхны өртөг нь өндөр. Харин дараагийн зардал нь бага. Иймээс монголчууд эхний ээлжийн зардлаа гаргачих юм бол энэ технологийг хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Мөн хүлэмжийн аж ахуйд ямар ч химийн бордоо ашиглаагүй. Био бордоо буюу малын өтөг бууцаар хийсэн бордоог ашигласан.

0 Сэтгэгдэл