Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
“БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ, урьдчилгаа болон бусад төлбөрийг виз гарсны дараа авна” гэх хуурамч зарын дагуу холбогдож, хохирсон иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад хандах нь ихэсчээ. Үүнтэй холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт дурдсанаар БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх тухай зар, мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж улмаар иргэд өмч, хөрөнгөөрөө хохирох явдал газар авсан аж.
Угтаа, Монгол Улс нь БНСУ-ын “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг ХНХЯ удирдан явуулдаг. Тиймээс уг санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүний зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд анхааруулж байна.
“БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ, урьдчилгаа болон бусад төлбөрийг виз гарсны дараа авна” гэх хуурамч зарын дагуу холбогдож, хохирсон иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад хандах нь ихэсчээ. Үүнтэй холбогдуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт дурдсанаар БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх тухай зар, мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж улмаар иргэд өмч, хөрөнгөөрөө хохирох явдал газар авсан аж.Угтаа, Монгол Улс нь БНСУ-ын “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг ХНХЯ удирдан явуулдаг. Тиймээс уг санамж бичгийн дагуу БНСУ руу ажиллах хүч илгээх үйл ажиллагааг Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Иймд аливаа аж ахуй нэгж байгууллага болон хувь хүний зүгээс БНСУ руу Хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд анхааруулж байна.
0 Сэтгэгдэл























