Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нэгэн чухал тулгуур багана болсон даатгалын салбарын тэмдэглэлт өдрийг тохиолдуулж энэхүү салбарт хүчин зүтгэж яваа Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Одоогоос 82 жилийн тэртээ тулгын чулуугаа тулж, голомтоо бадраасан даатгалын салбар цагийн шалгуурыг даван, нийгмийн өөрчлөлт, зах зээлийн шинэ нөхцөл байдалтай уялдан хөгжиж, өргөжин тэлсээр ирсэн түүхэн баялаг уламжлалтай.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 398 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийг “Даатгалын өдөр” болгон улс даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь салбарын нийт ажиллагсдын хөдөлмөрийн үр дүн, хийсэн бүтээснийг үнэлэн, хэтийн зорилго, зорилтоо тодорхойлж байдаг нэгэн эрхэм баярын өдөр болсон юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид даатгалын зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, эрсдэл даах чадвар болон үйлчилгээний цар хүрээ, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан тогтвортой үйл ажиллагаа бүхий компаниуд, мэргэжлийн оролцогчдыг дэмжиж ажиллах болно. Үүний тулд иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлж, компанийн засаглалыг сайжруулан, хяналт шалгалтыг үр дүнтэй арга ажиллагаанд шилжүүлж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарна.
Санхүүгийн зах зээлийг улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд гар бие оролцож, шударга зарчим, шуурхай үйлчилгээ, хүртээмжтэй бүтээгдэхүүнээр ард иргэдийг эрсдэлээс халхлан хаах энэрэнгүй сайхан үйл хэрэг бүхэн тань цаашид улам батжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нэгэн чухал тулгуур багана болсон даатгалын салбарын тэмдэглэлт өдрийг тохиолдуулж энэхүү салбарт хүчин зүтгэж яваа Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.Одоогоос 82 жилийн тэртээ тулгын чулуугаа тулж, голомтоо бадраасан даатгалын салбар цагийн шалгуурыг даван, нийгмийн өөрчлөлт, зах зээлийн шинэ нөхцөл байдалтай уялдан хөгжиж, өргөжин тэлсээр ирсэн түүхэн баялаг уламжлалтай.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 398 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийг “Даатгалын өдөр” болгон улс даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь салбарын нийт ажиллагсдын хөдөлмөрийн үр дүн, хийсэн бүтээснийг үнэлэн, хэтийн зорилго, зорилтоо тодорхойлж байдаг нэгэн эрхэм баярын өдөр болсон юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид даатгалын зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, эрсдэл даах чадвар болон үйлчилгээний цар хүрээ, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан тогтвортой үйл ажиллагаа бүхий компаниуд, мэргэжлийн оролцогчдыг дэмжиж ажиллах болно. Үүний тулд иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлж, компанийн засаглалыг сайжруулан, хяналт шалгалтыг үр дүнтэй арга ажиллагаанд шилжүүлж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарна.
Санхүүгийн зах зээлийг улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд гар бие оролцож, шударга зарчим, шуурхай үйлчилгээ, хүртээмжтэй бүтээгдэхүүнээр ард иргэдийг эрсдэлээс халхлан хаах энэрэнгүй сайхан үйл хэрэг бүхэн тань цаашид улам батжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН
0 Сэтгэгдэл
























